Японы сүнснээс хамгаалах хэрэгсэл Фуурин

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 17

Япон Улс нь техник технологийн үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг. Үүгээр ч зогсохгүй иргэдийн соёлч боловсон байдал нь тун ч алдартай. Японыг мөн сүнс, хий үзэгдлийн орон гэдэг. Энэ тухай ч тус улсыг зорьсон хүмүүсийн олон домог яриа байдаг.  Сүнсний орон гэгдэх шалтгааныг нь хүмүүсийн амиа хорлолттой холбон авч үздэг. Япончуудын хүүхдүүддээ үзүүлдэг хүүхэлдэйн кинонд нөгөө ертөнцтэй холбоотой ёкай гэх мэт зүйлсийн тухай гаргадаг. Энэ нь тэднийг том болоод ямар ч зүйлтэй нүүр тулж чадахад бэлддэг байна. 

Японд сүнс, чөтгөрөөс өөрсдийгөө хамгаалах олон төрлийн зан үйл байдаг аж. Үүний нэг фуурин юм. Фуурин нь Японы уламжлалт хэрэглээний нэг гэнэ. Тусгайлж бэлдсэн фууриныг байшин, барилгын гадна өлгөж муу ёрын сүнс,чөтгөрөөс хамгаалах аж. Тус эд салхинд хөдлөхдөө чихэнд сонсголонт чимээ гаргах нь тав тухтай байдлыг үүсгэдэг байна. Фууриныг янз бүрийн хэлбэр хийц загвартайгаар урлах аж.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top