Их, дээд сургуульд элсэн орж байгаа оюутнуудад автобусны цахим төлбөрийн картыг шинээр олгох юм. Цахим карт авах хүсэлтэй шинэ элсэгчдийг энэ сарын 21-25-нд оюутнууд өөрийн сургуулийнхаа оюутны зөвлөл, холбоонд хандан цахим төлбөрийн карт авах мэдүүлгээ өгөх юм байна.
Боловсролын газраас энэ сарын 28-30-ны хооронд идэвхжүүлээд сургуулиудад нь хүргэх юм байна. Их, дээд сургуулиуд есдүгээр сарын 1-5-нд автобусаар зорчих картыг нь оюутнууддаа олгож эхлэх юм байна. Харин өнгөрөгч онд ашиглаж байсан цахим төлбөрийн картыг дахин авах, хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн бол ирэх сарын 1-8 хооронд оюутнууд сургуулийнхаа оюутан хариуцсан байгууллагад хандах ёстой юм.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )