“Монгол орны өндөр уулын судалгаа ба тулгамдсан асуудал” ЭШХ болно

2017 оны 08 сарын 23

Монгол орны өндөр уулын судалгаа ба тулгамдсан асуудал сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Монголын уул судлалын төв, МУИС-ийн ШУС, Мэргэшсэн байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо, НҮБХХ/ БОАЖЯ-ны БНМБХГНС төсөл хамтран 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр МУИС-1 дүгээр байранд зохион байгуулна.

Хурлын зорилго өндөр уулын талаар хийгдсэн судаалаачдын судалгааг нэгтгэн, тулгамдаж буй асуудал ба шийдвэрийг нэгтгэн улмаар цаашид хийх ажлыг тодорхойлоход оршино. Энэ нь Монгол улсад өндөр уулын чиглэлээр зохиогдож буй анхны хурал юм.

Эрдэм шинжилгээний хурлаар дараах чиглэлээр илтгэл хэлэцэнэҮүнд

  • Өндөр уулын ургамал, ой
  • Өндөр уулын амьтан
  • Өндөр уулан дахь ТХГН, Байгаль, соёлын өв, ОНТХГ
  • Цэвдэг, цас цасан бүрхүүл, мөс мөсөн гол
  • Нуур, усны нөөц
  • Газар хөдлөлт, геологи
  • Гидрогеологи
  • Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа
  • Нийгэм, эдийн засаг
  • Түүх соёлын асуудал
  • Хүрээлэн буй орчны эрүүл мэнд
  • Хүн амын эрүүл мэнд

 

Бүртгэл   2017-09-15

Бүртгүүлэхэд: Овог нэр, байгууллага эрхэлж буй ажил, харилцах утас, е-mail хаяг тодорхой бичсэн байна.

Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн хураангуйг (abstract)  2017 -10-01-нийг хүртэл, илтгэл, өгүүлэлийн бүрэн эхийг 2017-11-10 хүртэл тус тус англи хэл дээр  himountmn@gmail.com, cc: nacepmon15@gmail.comхаягаар хүлээн авна.

Чанарын шаардлага хангасан өгүүлэл нь  peer-reviewed Journal of Biological sciences сэтгүүлд хэвлэгдэх болно гэж МУИС-аас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top