Энэ жилийн есдүгээр сарын 1 баасан гаригт тохиож байгаа. Хичээлийн шинэ жилийн нээлтийг хойшлуулсан гэх мэдээлэл хэвлэлээр гараад байгаа юм. Энэ талаар БСШУСЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Х.Өнөржаргалаас тодрууллаа. Тэрбээр "Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хичээлийн нээлт есдүгээр сарын нэгэндээ болно. Харин их дээд, сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 4 нд болно" гэлээ.
Нийслэлийн автомашины ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос ирүүлсэн хүсэлтийн дагуу БСШУСЯ-наас ийм шийдвэр гаргасан байна.
Ш.Адъяамаа
Сэтгэгдэл ( 2 )
Neeh tiim goy baidagdaa
ajil hayhaa bolison yumuu ashguidee