Италийн Неаполь дахь Сан-Северогийн сүмд "Museo Sansevero"-д гайхалтай уран бүтээлүүд хадгалагдсан байх аж. Тус музейд байх уран баримлууд нь хүний гараар бүтсэн гэж хэлэхийн аргагүй бөгөөд маш олон жуулчид тус бүтээлүүдийг сонирхохоор очих аж. Музейд байх баримлуудыг гантигаар урласан боловч гантиг гэмээргүй харагддаг байна. Баримлуудыг нөмөрсөн даавуу яг л жинхэнэ мэт намирсан харагдах аж. Тус баримлуудыг 1752 онд Антонио Коррадини хэмээх хүн бүтээжээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )