Жил ирэх тусам дэлхийн дулаарал явагдаж, озоны давхарга нимгэрсээр байгаа билээ. Улс орон бүр үүнд анхаарч, хүлэмжийн хийг бууруулахын тулд төрөл бүрийн аргыг эрчимтэй авч байгаа боловч төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байгаа. Тэгвэл Скандинавын өндөр хөгжилтэй орнууд ганцхан аргыг л хэрэглэж байгаа аж. Тэд ой модоо маш чанд, хатуу бодлогоор хамгаалдаг байна. Тодруулбал Швед Улсын ойн аж ахуйн мод бэлтгэл нь хэзээ ч залуу моддыг огтолж, тайрдаггүй байна. Тэд өвгөрсөн, хөгшин моддыг бэлдэх аж. Магадгүй энэхүү бодлого нь Шведийн үзэсгэлэнт байгаль оршсоор байгаагийн шалтгаан байж болох юм. Мөн Норвеги Улс нь ямар ч мод огтлохгүй гэсэн анхны улс болж байсан билээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )