”Аз жаргалын хэлтэрхий” цувралын Гулсэрэн ”Косем 2”-т дүр бүтээж байсан

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 29

"Аз жаргалын хэлтэрхий" цувралын Гулсэрэнийг зарим нэг олон ангит кино сонирхогчид мэдэх буй заа. Тэгвэл Гулсэрэний жинхэнэ нэрийг Нургүль Ешилчай гэдэг аж. Тэрбээр харагдаж байгаа шигээ тийм ч залуухан биш бөгөөд 1976 онд төрсөн ба өдгөө 41 настай гэнэ.  Нургүль Ешилчай 2001 оноос дэлгэцийн уран бүтээлд тоглож эхэлсэн бөгөөд түүнээс өмнө драмын жүжигчин байжээ. Жүжигчин бүсгүй маань Туркийн телевизийн рекордыг эвдсэн гурван ч цувралд тогложээ. Тухайлбал, үзэгчдийн шимтэн үзэж буй "Аз жаргалын хэлтэрхий" бол нөгөө нь "Косем 2" юм. Тэрбээр чадварлаг жүжигчнийхээ орлого ч сайн олох аж. Нургүль Ешилчай дэлхийд ашиг орлогоороо тэргүүлэх эмэгтэй жүжигчдийн эхний 20-д албан ёсоор багтдаг байна. 2007 онд түүний тоглосон "Edge of heaven" кино Канны кино наадмаас "шилдэг зохиол" гэсэн шагнал авч байжээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top