Солонгосын ихэнх олон ангит кино Япон Улсын манганаас үүдэлтэй байдаг

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 29

Сүүлийн үед Солонгос кино дэлхийд эрчээ аваад байгаа билээ. Тэгвэл Солонгосын зарим нэг алдартай кинонууд Японы манганаас сэдэвлэсэн байх аж. Тодруулбал, Япон улсын кино зохиол болон манганаас үүдэлтэй кино, драмын эрхийг Солонгос улс авч, өөрсдийн хэв маягаар хуулбарлаж гаргадаг байна. Ингээд хамгийн шилдэг, олон хүнд хүрсэн бүтээлүүдийг хүргэе.

1. Цэцэгнээс илүү хөвгүүд
- Япон нэр: Hana Yori Dango 2007 онд гарч байсан ба гол дүрүүдэд Шүн ОгүриЖүн Мацүмото, Мао Иноүэ нар тоглож байсан. 

- Солонгос нэр: Boys Over Flowers 2009 он гарч байсан ба гол дүрүүдэд Ku Hye-Seon, Lee Min-Ho, Kim Hyun-Joong нар тоглож байсан.

2 Чи хөөрхөн
- Япон нэр: You”re Handsome 2011 онд гарч байсан Солонгосоос арай хожим гарсан гэвч хоёулаа манганаас үүдэлтэй. 

- Солонгос нэр: You”re Beautiful 2009 онд гарч байсан ба Японоосоо эхлэж гарсан гол дүрд Park Shin-Hye, Jang Keun-Suk, Lee Hong-Ki, Jeong Yong-Hwa, Uee нар тоглосон юм.


3 Худал тоглоом 
- Япон нь 2007 онд гарч Солонгос нь 2014 онд гаргаж байсан юм. Хоёулаа манганаас үүдэлтэй.


4. Дэггүй Үнсэлт 

- Солонгос хувилбар нь 2010 онд гарч байсан ба гол дүрд Kim Hyun-Joong болон Jung So-Min нар тоглож байсан юм.

4. Дэггүй Үнсэлт
- Япон нь 1996-2017 он хүртэл нийт 7 анги гаргасан ба хамгийн алдартайн Юүи Фүрүкавагийн тоглосон юм.


5. Хайр татам худал үгс 
Манганаас үүдэлтэй 2013 онд гарч байсан ба гол дүрд Сато ТакэрүШохэй Миүра, Сакүрако ОхараМасатака Күбота нар тоглосон юм.


5. Хайр татам худал үгс
- Солонгос нь 2017 онд гарсан ба гол дүрд Lee Hyun-Woo болон Joy нар тоглосон юм.


6. Чи үзэсгэлэнтэй
- Япон нь 2007 онд гарч байсан манганаас үүдэлтэй. Гол дүрд МакиШүн ОгүриХиро Мизүшима, Масаки ОкадаТома Икүта нар тоглож байсан юм.


6. Чи үзэсгэлэнтэй 
- Солонгос нь 2012 онд драм болон гарсан ба гол дүрд Sulli, Minho, Lee Hyun-Woo нар тоглосон юм.


7. Аав болон охины 7 хоног

- Япон нь 2007 онд гарч байсан Юүи Арагаки буюу Sky of Love кинонд тоглож байсан охин юм.


7. Аав болон охины 7 хоног
- Солонгос нь 2017 онд гарсан ба Японыгоо бодуул 10 жилийн дараа гарч байгаа юм.


8. Амжилтын төлөө
- Япон нь 2016 онд гарсан ба Солонгос зохиолоос хуулбарлаж авсан юм.


8. Амжилтын төлөө 
- Солонгос нь 2014 онд гарсан ба Япончууд анх Солонгос зохиолыг хуулбарлаж кино хийсэн юм.


9. Маргаашийн Кантабэли 
- Япон нь 2006-2010 онуудын хооронд 4 кино гаргасан юм.


9. Маргаашийн Кантабэли
- Солонгос нь 2014 онд драм болгож гаргаж байсан ба гол дүрд Joo Won, Shim Eun-Kyung, Park Bo-Gum нар тоглож байсан юм.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мягмярханд(112.72.11.113) 2018 оны 01 сарын 11

Их сонирхолтой үзэж байгаагүй олон кинонууд байлаа сор сор кинонууд үзүүлдэгт баярлалаа

0  |  0
Top