Марк Зукерберг охиндоо ер бусын нэр өгчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 30

“Facebook”-ийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг хоёр дахь хүүхдээ өлгийдөж аваад байна. 33 настай Марк Зукерберг, 32 настай Присцилла Чан нар хоёр охины эцэг эх болж байгаа билээ. Тэд 2015 онд өмнө нь гурван удаагийн жирэмслэлт нь бүтэлгүйтсэний дараа охинтой болсон юм. Тэднийх хүүхэдтэй болох гэж амаргүй зүйлийг туулсан тухай Марк ярьсан байдаг. Тэрбээр хоёр дахь охин нь төрсөн мэдээг өнөөдөр цахим хуудсаараа баяртайгаар хуваалцаж, бяцхан хүүхдийнхээ анхны зургийг оруулсан байлаа.

Маркийн том охиныг Максима гэдэг бол хоёр дахь охиндоо нэлээд ер бусын нэр өгсөн бололтой. Хэвлэлийнхний олж мэдсэнээр, Марк Зукерберг охиныхоо төрсөн сарыг бэлгэдэж Август юмуу Августа гэх нэр өгсөн байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гөөгий(202.9.40.238) 2017 оны 08 сарын 30

Хөөрхөн юм аа

0  |  0
Top