Дуучин Бритни Спирс 23 настай фитнесс-дасгалжуулагч Сэм Асгаритай үерхэж байгаа билээ. Тэд сүүлийн үед хамт явж харагдаагүй нь хосыг салсан байх гэсэн яриаг дэгдээгээд байсан. Тэгвэл Бритни концерт дээрээ найз залуугаа дагуулан очиж хаа ч цуг гэдгээ харуулжээ. Дуучин тайзан дээр гарахынхаа өмнө найз залуутайгаа хөгжилтэй бичлэг хийж цахим хуудсандаа тавьсан байна.
Сэм Асгари ч 35 настай Бритнийг “Миний хайр” гэж цахим хуудсаараа зарлан уг бичлэгийг хуваалцжээ. Бритнигийн хөвгүүдтэй ч дотно болсон Сэм түүнтэй гэрлэхийг хүсдэг гэнэ. Тэднийг удахгүй хуримаа хийж магадгүй гэж ойр дотныхон нь ярьжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
Сайхан бүсгшй шүү