Баянзүрх дүүрэгт 7120 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орлоо

2017 оны 09 сарын 01

Баянзүрх дүүргийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд нийт 243 сургууль, цэцэрлэг хүүхэд багачуудаа өнөөдөр хүлээн авлаа. Дүүргийн бүх сургууль, цэцэрлэг энэ оны эхний хичээлийг ‘’Эх хэлээ дээдлэе’’ сэдвийн дор орж, дүүргийн удирдлагууд хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон юм.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Т.Батцогт 45 дугаар цэцэрлэг, 102, 127 дугаар сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон. Харин дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Д.Уламбаяр 115 дугаар цэцэрлэгийн нээлтэд оролцож нийт хүүхэд багачуудад сурлагын өндөр амжилт хүссэн юм.

Дашрамд мэдээлэхэд, Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 7120 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж байгаа нь өмнөх онтой харьцуулахад 859 хүүхдээр өсчээ. Харин төрийн болон төрийн бус өмчийн нийт 196 цэцэрлэгт 25440 хүүхэд энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар болсон нь өнгөрсөн жилээс 1065 хүүхдээр нэмэгдсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top