Алдарт теннисчин 35 настай Серена Уильямс өчигдөр амаржжээ. “Их дуулга”-ын 23 удаагийн аварга Серена 33 настай Алексис Оганянтай сүй тавьсан билээ. Үйлдвэр эрхлэгч, “Reddit” порталын үүсгэн байгуулагч Алексис, Серена нар өнгөрсөн өвөл сүй тавьсан ч теннисчин жирэмсэн гэдгээ хожуу зарласан юм.
Серена Флоридагийн “St. Mary”s Medical Center”-т ямар нэгэн хүндрэлгүй төржээ. Охин 3090 гр төрсөн байна. Серенаг төрөхөд нөхөр нь тус эмнэлгийн нэгэн давхарыг бүхэлд нь хөлслөн авчээ. Теннисчин өнгөрсөн сарын 30-нд эмнэлэгт хэвтэж, өчигдөр төржээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 2 )
Huurhun
Huurhun