Жоли шинэ киногоо нээлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 02

Анжелина Жоли найруулагч болон продюсерээр нь ажилласан “First they killed my father: Memories of the daughter of Cambodia” киногоо АНУ-д нээжээ. Түүний киноны анхны үзэгчид нь азиуд байсан билээ. Тэрбээр хүүхдүүдтэйгээ Камбожид очиж, шинэ уран бүтээлээрээ кино наадамд оролцсон юм. Одоо Жоли Лос-Анжелест хэвлэлийн бага хурал зохион байгуулж киноныхоо талаар мэдээлэл хийхээр төлөвлөж байгаа аж.

Кинонд 1970-аад оны Камбож улс гардаг аж. Тус улсын засаг захиргааны террорист үйл ажиллагаанаас болж хоёр сая орчим энгийн иргэн амиа алдсан үйл явдлын талаар өгүүлсэн драм төрлийн бүтээл аж. Кино хүний сэтгэлийн утсыг хөндсөн хүнд зураг авалтуудтай байсан талаар Камбожийн иргэд ярьжээ.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top