Филипп Киркоров дахин аав болохыг хүсч байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 04

Дуучин Филипп Киркоров өнгөрсөн дөрөвдүгээр сард 50 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн билээ. Тэгвэл хоёр хүүхдийн аав тэрбээр дахиад хүүхэдтэй болохыг хүсч байгаа аж. Дуучин энэ талаараа сэтгүүлчдэд “50 нас гэдэг бол одоо залуу үе болсон. 76 настай хүн аав болж байна. Надад дуугаа дуулж, бас амьдралаа босгох он жилүүд зөндөө байна” гэж ярьжээ.

Филипп Киркоров таван настай Алла-Виктория охин болон дөрвөн настай Мартин хүүтэйгээ хамт амьдардаг юм. Хүүхдүүд нь хоёулаа тээгч эхээс төрсөн гэгддэг ч хүүгийнх нь ээжийг Оросын алдартай моделиудын нэг гэх яриа байдаг билээ. Ямартай ч Филипп хоёр хүүхдэдээ олны танил хүний амьдралын хатуу хөтүүг мэдрүүлэхгүй гэж олны хараанаас хол байлгахыг хичээдэг аж. Хүүхдүүд нь концертонд хамт явах гэж дагасан ч Филипп тэднийгээ үлдээж явдаг байна. Тэрбээр мөн “Би хүүхдүүдээ урлагийн хүн болгох гэж шахахгүй. Тэд хэн болохоо өөрсдөө шийдэг” гэжээ.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
alla(202.70.46.225) 2017 оны 09 сарын 04

Aguu duuchin

0  |  0
Top