Цус сорогчийн өдрийн тэмдэглэл кино нь дэлгэцнээ гарсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж чадсан киноны нэг. Нууцлаг, аймшгийн, хайр дурлалын тухай тус кино нь үзэгчдийг огтхон ч уйдаахааргүй. Ялангуяа гол дүрийн жүжигчид нь бүгд царайлаг гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл гол дүрийн жүжигчид болох Nina болон Ian Somerhalder нар бодит амьдрал дээр ч хосууд байсан байна. Хосууд бараг гурван жил үерхсэний эцэст 2013 оны таван сард хоёр тийш болсон аж. Жүжигчид анх 2009 онд The Vampire Diaries цувралын үер танилцаж байв. Нина Teen Vogue сэтгүүлд ярилцлага өгөхдөө "Маш олон хүмүүс хамтран тоглодог жүжигчидтэйгээ болздог, би хэзээ ч хамтран тоглодог жүжигчидтэйгээ болзож байгаагүй" хэмээн сэтгүүлд ярилцлага өгч байжээ.
Гэвч 2010 оны зургаан сарын зургаанд Monaco дахь Grimaldi танхимд болсон Monte Carlo телевизийн фестивальд оролцох үеэр Иан өөрийнхөө гараар Нинагийн мөрийг тэвэрснээр тэдний харилцаа олон нийтэд ил болсон байна. 2011 оны 4-р сарын 30 нд Washington хотод болсон цагаан ордон дохь оддын холбооны оройн хоолон дээр тэд хамтдаа маш олон зураг авахуулжээ. Энэ үеэр Иан Нинагийн тухай хэлэхдээ "Тэр үргэлж эргэн тойрондоо байгаа бүхий л зүйлээс сэтгэл ханамж авч аз жаргалыг авахыг хүсдэг, тэр нь надад таалагддаг" гэсэн нь тэдний харилцааг улам бататгасан юм. 2011 оны таван сарын 24 нд Nina, Ian хоёр ээж нартайгаа хамт Францын Парис хот, Эфлийн цамхгаар аялж байв. Улмаар 2011 оны 9- сарын 18 нд болсон 63 дахь удаагийн Emmy Awards дээр тэд харилцаагаа албан ёсоор баталсан юм. Тэднийг зохицох маш сайхан хосууд гэж эргэн тойрны хүрээлэлд буй хүмүүс нь ярьдаг байв. Хайртынхаа тухай Нина "Би өдий болтол гайхамшигтай залууг хайж байсан. Жинсэн өмд, бүрх малгай өмссөн залуус тийм ч их биш, Ian бол миний хайж байсан тэр гайхамшигтай бас бүрх малгай, жинсэн өмд өмссөн ховор залуусын нэг. Тэр бүх зүйлийг өөдрөгөөр хардаг, маш их эерэг энергитэй залуу. Бас тэр үргэлж жаргалтай байдаг. Тэр бол хайр халамжаар дүүрэн залуу." гэж Seventeen сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэлж байжээ. Хосуудын харилцаа ч хэвлэлийг шуугиулаад байв. 2012 оны таван сарын 14 нд тэд New York-ын гудамжаар хамтдаа гар гараасаа хөтлөлцөн алхаж буй олны атаархлыг төрүүлээд амжсан юм.
Түүнээс хос хоёрын харилцаа хөндийрч байгаа гэх цуурхал хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болов. 2013 оны 1-р сард Nina "Би бол карьер хөөсөн эмэгтэй бас залуухан, бас хурим болон хүүхэдтэй болохоос өмнө хийх ажил их байна. Надад энэ бүхнийг эрэгцүүлэн бодох цаг хугацаа хэрэгтэй" гэж Access Hollywood сэтгүүлд ярилцлага өгсөн юм. Тун удалгүй 2013 оны 3-р сард Nina-г өөрийн сайн найз Julianne Hough-ын ах Derek Hough-тэй үерхэж байгаа гэх цуурхлууд ар араасаа гарч ирж байлаа. Улмаар 2013 оны 5-р сард Иан, Нина хоёр салсан гэдэг нь ил болсон юм. Тэд салсан ч сайн найзууд болж үлдсэн юм. Тэдний салалтад фэнүүд нь сэтгэл дундуур үлдэж, хосуудын салалтын тухай янз бүрээр бичиж байлаа. Хачирхалтай нь Нина, Иан хоёрын Wikipedia дээрх үерхэж байсан гэх бүх мэдээллийг устгасан байдаг аж.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Жаргалтай байлаа