Өдгөө 63 хүрч буй жүжигчин Жэки Чан кино урлагаа орхих бодолгүй байгаа бололтой. Тэрбээр хэсэг хугацаанд завсарласны дараа шинэ киногоор үзэгчидтэй дахин уулзах гэж байна. Энэ удаад тэрээр "Жэки Чан хэв маяг" бүхий инээдмийн, тулааны урлагийн кино бус харин триллер төрлийн кинонд тоглож байгаагаараа онцлог аж. Тус киноны нэрийг "The Foreigner" гэх бөгөөд 9 сарын 30-наас Хятадад, 10 сарын 13-наас Хойд Америкийн театруудаар гарч эхлэх гэнэ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )