”Аз жаргалын хэлтэрхий” цувралын камерын ард юу болдог вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 04

Кино урлаг үүссэн цагаасаа л хүмүүсийн үзэх дуртай зүйлсийн нэг болсон. Тэгвэл нэг ангит кино бүтээхэд л маш олон хүний хүч хөдөлмөр ордог гэдгийг бид мэднэ. Тэгвэл цуврал, олон ангит кино бүтээхэд хэр их хөдөлмөр зарцуулагддаг бол. Дэлгэцийн уран бүтээл гэдэг олон хүний хүч хөдөлмөр дээр босдог гэдгийн нэгэн жишээ бол "Аз жаргалын хэлтэрхий" цуврал юм. Нэг ангийн зураг авалтад л гэхэд нийт 130 хүний баг бүрэлдэхүүнтэй ажилладаг байна. Тухайлбал, 30 үндсэн болон гол дүрүүд, 10-20 туслах дүр, 30-аад олны хэсгийн дүрүүд багтдаг байна. Мөн нэг ангийн зураг авалтыг л гэхэд хамгийн багадаа 27 объект дээр зураг авч байжээ. Кино зохиолын хувьд ч энгийн цувралаас илүү сэтгэл хөдөлгөм байдаг нь нэг ангийн зохиол нь ойролцоогоор 100 хуудас байдагтай холбоотой аж. Ийнхүү бидний шимтэн үзэх дуртай цуврал бүтдэг байна. 


Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.35) 2022 оны 08 сарын 18

Гоё кино шүү

2  |  0
aa(122.201.31.72) 2023 оны 03 сарын 07

Goy kino shvv

2  |  0
.(212.253.239.231) 2022 оны 08 сарын 18

Balai turk tsuvraluud bas manaid gardag boloo yu

1  |  2
Zochin(122.201.24.11) 2022 оны 08 сарын 18

Sonirholtoi uil yvdlaar duuren kino shu. Amidral bayn yduu geltgui bayn yum da

2  |  0
Top