Их Британийн ханхүүгийн эхнэр Кэйт Миддлтон гурав дахь хүүхдээ тээж байгаа талаар Кенсингтоны ордоноос албан ёсоор мэдээлжээ. Өнгөрсөн сард Кейтийн бие өвдөж эмнэлэгт хандсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Тэрбээр өмнөх хоёр хүүхдээ тээж байхдаа хордлого өгч, бие нь хямарч байсан учир гүнжийн хөл хүнд байх гэсэн таамаг үнэн байжээ.
Кейт Миддлтон өчигдөр Лондонд болсон хүүхдийн төвийн үйл ажиллагаанд жирэмсний хордлогын улмаас оролцож чадаагүй гэнэ. Одоо 35 настай Уильям, Кейт нар хоёр хүүхэдтэй билээ. Кейтийг гурав дахь хүүхдээ тээж байгаад Их Британийн хатан хаан маш их баяртай байгаа аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )