Эмэгтэйд үл таних хүнээс өдөр бүр нэг ширхэг сарнай ирдэг байв

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 05

Радио, телевизийн од Жэк Беннигийн бэлэвсэн гэргий Мэри нөхрөө бурхны оронд очсон өдөр нэгэн сарнай хүлээн авчээ. Хэдэн өдөр өнгөрсний дараа ахин сарнай хүргэлтээр ирэв. Улмаар нэг ширхэг сарнай өдөр бүр тоонд ирдэг болжээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Мэри бодолд автана. Хэн ямар шалтгааны улмаас нас тогтсон, бэлэвсэн эмэгтэйд сарнай илгээдэг байна хэмээн бодно. Нэгэн өдөр Мэри зориг гарган хэнээс ирээд байгааг нь мэдэхээр цэцэг хүргэлтийн газар руу утастжээ. Улмаар итгэмээргүй хариулт сонссон байна. Түүний талийгаач нөхөр нь гэргийнхээ үлдсэн амьдралынх нь туршид байнга цэцэг илгээж байхаар зохицуулжээ. Энэхүү явдлын тухай сонссон хүмүүс жинхэнэ хайр хэмээн ярьцгаах ажээ. 


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top