Японы "Grave of the fireflies" буюу "Гэрэлт цох минь баяртай" хэмээх аним хүүхэлдэй нь дэлхийд маш алдартай. 1988 онд бодит байдлаас сэдэвлэсэн зохиол бичигдэж, 2005 онд Исао Такахата найруулан алдарт Ghibli студи бүтээж дэлгэцнээ гаргасан билээ. 1945 Оны дэлхийн хоёрдугаар дайны үеийг тэр тусмаа Сэцүко болон Сэйта гэх ах дүүсийн гунигт амьдралыг харуулсан энэ анимэйшнийг мэдэхгүй хүн ховор. Яг махчилж орчуулбал Гэрэлт цохны булш гэх бөгөөд утгаар нь орчуулбал Гэрэлт цох минь үүрд баяртай гэж бичигдэх юм. Тэгвэл анимийн бодит түүхийг танд хүргэе.
Японы Нагасаки хот дээр унасан атомын бөмбөгийн дэлбэрэлтээс үүссэн гамшигт сүйрлийг баримтжуулахаар гэрэл зурагчин Joe O’Donnell арлын улсад яаравчлан иржээ. 1945 оны 9-р сараас эхлэн Японы баруун хэсгээр уйгагүй явсан тэрээр гэмгүй иргэд, үхэгсэд, сүйдсэн барилга гээд сэтгэл өвдөм зургуудыг хальснаа буулгасан байна. Охин дүүгээ үүрсэн, 10 орчим насны жаал хүүр шатаадаг газар руу явж байхтай би тааралдав. Тэр үеийн япон хүүхдүүд дүүгээ үүрээд тоглож явах нь хэвийн үзэгдэл байсан ч энэ хүү бусдаас өөр байлаа. Чухам яагаад энд ирсэн нь царайнаас нь илт. Хөл нүцгэн алхах хүү унтаж буй бололтой толгой нь гилжийчихсэн жаахан дүүгээ нуруундаа үүрчээ. Гэтэл цагаан маск зүүсэн эр өнөөх хүү дээр ирээд дүүг нь тогтоон уясан оосрыг үг дуугүй тайлав. Энэ үед л би бяцхан охиныг аль хэдийн өөд болсныг ойлгосон юм. Нөгөө эр дүүгийнх нь гар, хөлнөөс бариад галд хийх үед хүү галын дөлийг хараад хөдөлгөөнгүй зогсонгоо дээд уруулаасаа цус гартал хазаж байсан сан. Нар жаргах мэт галын дөл доошлоход хүү эргэж хараад чимээгүйхэн явсан даа" хэмээн Joe O’Donnell хожим нь ярьжээ. Энэхүү гунигт түүхийг өгүүлсэн "Grave of the fireflies" буюу "Гэрэлт цох минь баяртай" киног эндээс хүлээн авч үзээрэй.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Tgd ni ah ni odoo amid baidag ym uu??