Польшийн алдарт зүрх судасны мэс засалч Збигнев Релига

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 06

Польшийн алдарт зүрх судасны мэс засалч Збигнев Релига 1987 онд Забже хотын зүрх судасны төвд 23 цагийн турш зүрхний хамгийн хүнд мэс ажилбарыг хийж шуугиан тарьж байсан юм. Дээрх зурган дээр тус эмч Польш Улсад зүрх шилжүүлэн суулгасан анхны мэс заслаа хийгээд байж байгаа юм.  Хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо ядарсан туслагч нь буланд шууд унтсан ба өвчтөний зүрх рүү орсон нарийн гуурс болон зүрхний үйл ажиллагааг хянах аппаратыг хянахаар өөрөө сууж байх үед нь тус зургийг даржээ. Збигнев Релига 2005-2007 онуудад Польшийн эрүүл мэндийн сайдын албыг хашиж байв. Алдарт эмч эрүүл мэндийн салбарын төлөө унтах нойроо умартан зүтгэсэн бөгөөд 2009 оны гуравдугаар сарын 8-нд таалал төгсжээ. 2009 онд мэс засалчийг нас барсныг сонсоод зураг дээрх өвчтөн хүндэтгэл үзүүлсэн байна. Тэрээр өвчтөндөө 25 жилийн амьдралыг бэлэглэсэн юм.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Од(202.9.40.153) 2017 оны 09 сарын 06

Ямар мундаг эмч вэ хөөрхий байсан бол сайхнаа

0  |  0
Top