2014 оны байдлаа дэлхий даяар кино бүтээгчид нийт 35,9 тэрбум ам.долларын ашиг орлого олжээ. Үүний дийлэнх нь Хятадын өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй зах зээлээс орж ирсэн байна. Хятадын хүн амд эзлэх дундаж давхаргынхны хувь хэмжээ нэмэгдэхийн хэрээр тус улсын кино зах зээлээс олох ашиг өнгөрсөн 10 жилийн хугацаанд 30 хувиар өссөн байна. Харин энэ өсөлт нь өнөөдөр хэд дахин нэмэгдээд байгаа аж. Тус улсад одоогоор 50 мянга гаруй театр тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь 7000 мянган үзэгч тутамд нэг кино театр ногдоно гэсэн үг. Харин кино урлагийн хамгийн том зах зээл болсон АНУ-д 45 мянга гаруй кино театр бий бөгөөд энэ нь 8000 хүн тутамд нэг дэлгэц ногдож байна гэсэн үг юм. Энэхүү байдлаас үзэхэд Хятадын кино театрын тоо АНУ-ыг давж, 2017 онд дэлхийн кино зах зээлийн орлогын 20, Холливүүдийн орлогын 50 хувийг дангаараа бүрдүүлдэг болоод байна.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )