Дэлхийн олон сая уншигчийг байлдан дагуулсан “Луун шивээст охин” номын тухай таатай мэдээлэл гарлаа. Энэ бол тавдугаар боть нь бичигдэж дуусан, хэвлэлтэд ороход бэлэн болсон тухай юм.
Тус ном нь компьютерийн хакер бүсгүй Лизбет Саландер, эрэн сурвалжлах сэтгүүлч Микаел Бломквистийн гэмт хэрэг илрүүлж буй тухай гардаг. Өмнөх ботиуд нь “Луун шивээст охин”, “Галаар наадсан охин”, “Зөгийн үүр бусниулсан охин”, “Аалзны торонд орооцолдсон охин” зэрэг нэртэй гарч байсан. Харин тав дахь цувралын нэр нь "The Girl Who Takes an Eye For an Eye" гэх нэртэй аж.
Уг номыг анх Шведийн зохиолч, сэтгүүлч Стиг Ларсон бичсэн. Гэвч номынхоо эхний ботийг хэвлэлтэд өгөөд таалал төгссөн юм. Мэдээж тэрээр өөрийнх нь ном дэлхий дахинд борлуулалтаараа тэргүүлж байгааг үзээгүй нь харамсалтай. Гэвч түүний хоёр, гуравдугаар ботийн гар бичмэл байсан тул ном болон хэвлэгдэн гарсан. Харин дөрөв, тав дахь ботийг Шведийн зохиолч, сэтгүүлч Давид Лагеркранц үргэлжлүүлэн бичиж байгаа юм.
Мөн энэхүү гэмт хэргийн цуврал ном нь нийт 47 оронд зургаан сая тоогоор борлуулагдсан амжилт үзүүлсэн юм.
Харин энэхүү цуврал номын талаар нэгэн нууцыг зохиолч хэдэн Давид Лагеркранц дэлгэсэн юм. Тэрбээр хэлэхдээ, “Би зургадугаар ботийг бичихээр гарын үсгээ зурсан. Энэ боть хамгийн сүүлчийнх байх болно” гэжээ.
Б.Номин
Сэтгэгдэл ( 1 )
Wow, аалзны торонд орооцолдсон охин сүүлийн боть гэж ойлгож байсан юм, олж уншнаа