16 хүнтэй тосгоныг зочид буудал болгоно

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 08

Швейцарийн хамгийн жижигхэн суурин Кориппогийн эзгүй байшингуудыг зочид буудал болгохоор шийдвэрлэжээ. Тус улсын эрх баригчид тосгоныг эзгүйрч хаягдахаас болгоомжилсон байна. Гэхдээ түүхийн дурсгалт зүйлүүдийг нь эвдэхгүй аж.

Кориппо тосгонд 16 хүн л оршин суудаг байна. Тэд дээрх шийдвэрт таатай хандаж байгаа аж. Жуулчдыг ихээр татдаг сайхан газар амьдрахдаа баяртай байгаагаа хэлжээ. Энэ тосгон 600 гаруй жилийн өмнө бий болсон, одоо сургууль ч үгүй гэнэ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дооёо(202.70.46.209) 2017 оны 09 сарын 08

Хха гомдмоорийнмаа

0  |  0
Top