50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг нээлтээ хийв

2017 оны 09 сарын 08

 

Америкийн Нэгдсэн Улсын ард түмний хүмүүнлэгийн тусламжаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 251 дүгээр цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийлээ. Уг цэцэрлэгийн нээлтэд БСШУЯ-ны сайд Г.Чулуунбаатар, Америкийн Нэгдсэн Улсын элчин сайд Женифер Зиндал Галт, Баянзүрх дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засагдаргынорлогч Г.Уламбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн цэцэрлэггүй нийт 25 хороо байдгийн нэг нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо байсан юм. Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга 251 дүгээр цэцэрлэгийн газрын асуудлыг түргэн шуурхай шийдэн ажилласаны үр дүнд ийнхүү 50 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой боллоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
орк сэтгүүлчид(203.91.115.40) 2017 оны 09 сарын 09

ямар зооь юм уу? багтаамжтай гэхгүй суудалтай гэвэл зөв дөө. боловсролгүй сэтгүүлчид их болжээ

0  |  0
Top