Эрчүүд эмэгтэйчүүдийн ямар зүйлд дургүй байдаг гэдгийг та мэдэх үү? Ер нь бол эрчүүд Ангараг гариг, эмэгтэйчүүд Венус гариг байдаг шүү дээ. Түүнээс гадна хүн болгон өөр өөрийн гэсэн зан авир бий. Мөн эрэгтэй эмэгтэй хүн хоорондоо ялгаатай байдаг.
Одоо та бүхэндээ эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн ямар зан чанарт дургүй байдаг талаар хүргэе.
Асуулт
Эмэгтэйчүүд олон зүйлсийн талаар асуудаг. Заримдаа аливаа асуултад хөгжилтэй, нухацтайгаар асуултад хариулах тохиолдол бий. Тэгвэл ийм төрлийн хариултад эрэгтэй хүн дургүй аж. Мөн эмэгтэй хүн эрэгтэй хүнд асуулт тавихдаа өөрийнхөө сонсохыг хүссэн зүйлээ хэлүүлдэг.
Жишээ нь:
Эм: Хурим хэрхэн болж өндөрлөсөн бэ?
Эр: Сайхан болсон
Эм: Сүйт бүсгүй нь ямар харагдаж байсан бэ?
Эр: Хөөрхөн
Эм: Тэгвэл ямар өнгийн даашинз өмссөн байсан бэ?
Эм: Чи хуримын даашинз харж байгаагүй юм уу? Цагаан байсан гэх мэт.
Гоёж дуусахыг нь хүлээх
“Надад өмсөх хувцас юу ч алга” гэдэг үгийг бүх эмэгтэйчүүд хэрэглэдэг. Ингэж хэлэх нь энгийн л үзэгдэл юм. Тэд үргэлж юу өмсөхөө шийдэх гэж уддаг. Мэдээж нэг хувцас өмсөхөөр сонгохгүй. Хэд хэдэн хувцас сонгон, өмсөж үздэг. Ийнхүү олон дахин хувцас өмсөж сонгосны дараа нүүрээ будах, үсээ янзлах, гоёл чимэглэл зүүн зохицуулах ажил эхэлнэ дээ.
Харин эрэгтэй хүн ямар ч үед бэлэн байдаг. Та нар сайн мэднэ дээ. Найзуудын яриа, киноноос тухай үзсэн нь лавтай. Тодруулбал, ямар нэг арга хэмжээ, уулзалтад эмэгтэй хүн хоцорч ирэх нь энгийн үзэгдэл мэт. Тэд мэдээж толины өмнө ихэнх цагаа зарцуулсан. Гэвч эмэгтэйчүүдийг тийнхүү бэлдэж байхад эрчүүд эцэс төгсгөлгүй, цөхөртлөө хүлээсээр байдаг.
Уйлах
Эрчүүд найз бүсгүйгээ уйлуулахыг, уйлж байхыг харахыг хүсдэггүй. Харин хөгжилтэй яриа, дур булаам байдал, сэтгэл татам төрхтэй байхад нь ярилцах дуртай байдаг.
Таргалалтанд санаа зовох
“Би таргалчихсан байна уу?” гэх асуулт эрчүүдэд үнэхээр таалагддаггүй. Учир нь тэд хайртай бүсгүйгээ тэр чигт хайрладаг.
Жишээ нь:
Эм: Би таргалчихсан байна уу?
Эр: Үгүй ээ чи минь хөөрхөн байна
Эм: Би нүүрээрээ ч махлаг харагдахгүй байна гэж үү?
Эр: Би ямар ч өөх, махлаг зүйл харахгүй байна гэх мэт.
Энэ асуулт эрчүүдийг цухалдуулдаг байна.
Дэлгүүр хэсэх
Эрчүүд дэлгүүр хэсэх тал дээр их тэвчээр муутай хүмүүс юм. Харин эмэгтэйчүүд хэдэн ч цагийг дэлгүүр хэсэхэд зарцуулж чаддаг.
Их ярих
Эрчүүд тийм ч их ярих дуртай хүмүүс биш юм. Мөн тэд эмэгтэй хүн өөрийнхөө бүх зүйлийг ярихад дургүй байдаг аж. Үүнээс гадна эмэгтэй хүн өдөрт дунджаар 30 мянган үг хэрэглэдэг. Харин эрчүүд дунджаар 15 мянга орчим үр хэрэглэдэг байна.
Б.Номин
Эх сурвалж:
Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно
Сэтгэгдэл ( 0 )