АНУ-д хамгийн өндөр цалин авдаг ажлууд

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 11

Өндөр өртөгтэй АНУ-д хамгийн их цалин авдаг мэргэжлүүдийг жагсаажээ. АНУ-д ажил эрхэлж буй үед ажилчдын стрессийн төвшин, ажил эрхлэлтийн төвшин, ажлын ахиц зэргийг харгалзан үзсэн тул цалин нь өндөр байдаг юм. 

Харин одоо та бүхэнд хүргэх ажлуудыг анагаах ухааны салбарт ажиллагсад тэргүүлж байгаа аж. Одоо та бүхэндээ өндөр цалинтай ажлуудын жагсаалтыг хүргэе.

Эмийн санч

20. Pharmacist

Жилийн дундаж цалин: $ 119,270
Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эм зүйч, эмийн санч нар их үүрэгтэй хүмүүс юм. Учир нь жорондоо эмийн гаж нөлөө бий эсэх, өвчтөнд хэрхэн таарч тохирох талаар өвчтөнд зааж өгдөг. Мөн эмчийн хяналтаар өгөн, эмчилгээнд тааруулан найруулдаг.

Бизнесийн менежер

19. Business-operations manager

Жилийн дундаж цалин: $ 119,460
Бизнесийн үйл ажиллагаа хариуцаж буй менежерүүд их чухал үүрэгтэй. Тэд авьяас чадвараа дээшлүүлэн, гэрээ хэлэлцээр хийх, стратегийн шийдвэр гаргах, чадварлаг багийг бий болгох, удирдан чиглүүлэх зэрэг ажил хийдэг. Иймд тэдэнд өндөр цалин олгодог байна. Одоогоор Бриджпорт, Коннектикут, Нью-Йорк хот, Нью-Жерси, Трентон хотуудад энэ төрлийн ажил эрхэлдэг хүмүүс хамгийн өндөр цалинг авдаг аж.

Борлуулалтын менежер

18. Sales manager

Жилийн дундаж цалин: $ 130,400
Борлуулалтын менежерүүд өөрийн компанийн бүтээгдэхүүнээ үйлчлүүлэгчдийн гарт хүргэдэг. Ерөнхийдөө байгууллага, үйлчлүүлэгчдийн хооронд харилцаа үүсгэж буй хүн юм. Мөн бүтээгдэхүүнээ худалдан борлуулах, чадварлаг баг бий болгон, тэднийгээ удирдан зохион байгуулах, шинэ ажилтан авах юм бол сургалт явуулах, хөтөлбөр боловсруулах, урт хугацааны зорилтуудыг тавих зэрэг ажлууд хийдэг.

Харин АНУ-ын хэмжээнд энэ төрлийн ажил эрхэлж буй хүмүүс ихэвчлэн бизнесийн удирдлагын чиглэлээр баклавр эсвэл магистрын зэрэгтэй байдаг аж.

Санхүүгийн менежер

17. Financial manager

Жилийн дундаж цалин: $ 134,330
Санхүүгийн менежерүүд өөрсдийн компанидаа хяналт тавьдаг. Тэд хэрхэн ашигтай ажиллаж байгааг гаргана, төсөвт буй бэлэн мөнгийг хянах, нягтлан бодох зэрэг ажлыг зохицуулж байдаг аж. Мөн ажилдаа хянамгай хандаж тоо баримтыг нягтлах, санхүүгийн төвөгтэй асуудлыг шийддэг байна.

Хөлийн эмч

16. Podiatrist

Жилийн дундаж цалин: $ 136,180
Энэ төрлийн эмч нь хөл, шагайг эмчлэхдээ мэргэшсэн байдаг. Хүний махандаа шигдэж ургасан хөлийн хумс, үений үрэвсэл, хугаралт, шөрмөс сунах зэрэг эмгэгийг эмчилдэг. Мөн бакалаврын зэрэгтэй, гурван жилийн жилийн резиденсийг төгссөн, АНУ-ын Податик Эмнэлгийн Лицензийн шалгалтад тэнцсэн байх шаардлагатай эмч байдаг аж.

Өмгөөлөгч

15. Lawyer

Жилийн дундаж цалин: $ 136,260
Хувийн өмчийн компанид ажиллахаасаа өмнө дүүргийн өмгөөлөгчийн албан тушаал хашсан байх хэрэгтэй. Гэхдээ өмгөөлөгч хийхийн тулд олон жилийн туршлага шаарддаг юм. Харин цалингийн хувьд хот болгонд харилцан адилгүй байдаг. Гэвч Сан-Хосе, Сан-Франциско, Лос-Анжелес хотод өмгөөлөгчдийн цалин ойролцоо аж.

Маркетингийн менежер

14. Marketing manager

Жилийн дундаж цалин: $ 140,660
Сан Хосе, Сан Франциско, Нью-Йорк хотуудад хамгийн өндөр цалинг авдаг хүмүүс бол маркетингийн менежер юм.

Мэдээлэл технологийн менежер

13. Information-technology manager

Жилийн дундаж цалин: 141000 $
Тэд програм хангамж, тоног төхөөрөмжийг сайжруулах, хакер болон вирустэй тэмцэлдэн, сүлжээг хамгаалах үүрэгтэй.


Газрын тосны инженер 

12. Petroleum engineer

Жилийн дундаж цалин: 149,590 $
Тэд шинэ технологийг бий болгох, газрыг тосыг ашиглахад туслах, технологийг ашиглах шинэ арга замыг бий болгодог.

Гоо заслын сувилагч

11. Nurse anesthetist

Жилийн дундаж цалин: 160,250 $

Гоо сайхны мэс засал хийх үед өвчтөнийг унтуулах, асрах үүрэгтэй.

Шүдний эмч

9. Dentist

Жилийн дундаж цалин: $ 172,350

Индиана, Техас зэрэг хотод шүдний эмч нар хамгийн өндөр цалин авдаг.

Эх баригч, эмэгтэйчүүдийн эмч

4. Obstetrician and gynecologist

Жилийн дундаж цалин: $ 222,400

Мэс заслын эмч

1. Anesthesiologist

Жилийн дундаж цалин: $ 258,100

Мэс заслын эмч нар хүнд хэцүү нөхцөлд ажиллаж, өвчтөний амийг авардаг. Тэд Массачусетс, Детройт, Мичиган, Вичита, Канзас зэрэг газруудад хамгийн өндөр цалинг авдаг байна.

Г.Хүслэн

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(5.136.130.103) 2022 оны 06 сарын 27

Эмч уих ын гишүүнээс өндөр цалин авах ёстой

3  |  0
hun(182.160.2.76) 2022 оны 04 сарын 02

emch emnelegiin ajiltnuudiin tsalin yamar goy yum be. mgl d bol esreg. goo shan hums huruundaa heden myanga zuugaar ni ugchuud eruul menddee chaddaggui uhernuud

1  |  0
Ganaa(66.181.186.244) 2023 оны 11 сарын 26

mongold bol emnelegiin ajilchid . emch suvilagch nar barag hund helhees sanaa zovhoor tsalin hulz avna arai bishee tetgevert garsan humuusiin avch bgaa hetsuu l yum bn lee

2  |  0
Энхээ(103.212.117.35) 2022 оны 04 сарын 14

Манай эмч нар 200, 300 $ ийн цалингаар л болгоод байдаг.Мөнч өрөвдмөөр юм даа.Эмч хүүгээсээ мөнгө авахаас ичих юм.

1  |  1
Top