Америкийн Хьюстонд саяхан хүчтэй хар салхи (Harvey) болсны улмаас гарз хохирол амсаад байгаа билээ. Тэгвэл тус хар салхи болсонд Христосын Эвангелистын удирдагчид ЛГБТ хүмүүсийг буруутгаад байгаа аж. Гомофобик үзлээрээ алдартай Кэвин Свансоны хэлэхдээ “Хьюстон хот ЛГБТ олон нийтийн төлөөлөл болох нээлттэй лесбиян эмэгтэйг хотын даргаар сонгосныхоо төлөө ийнхүү бурхны шийтгэлийг хүртэж байна” хэмээжээ. Харин тус мэдэгдлийн хариуд тус хотын захирагчаар 2010-2016 оны хооронд сонгогдон ажиллаж байсан анхны нээлттэй ЛГБТ улс төрчдийн нэг Annise Parker бичихдээ "Чөтгөр алгад! Надад цаг уурыг захирах супер хүч чадал байсныг хэн ч мэдээгүй гэж бодсон юмсан" гэв.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )