АНУ-ын Техасын их сургуулийн эрдэмтэд нэгэн гайхалтай зүйлийг зохион бүтээжээ. Тэр нь хорт хавдрын эсийг арван секундэд илрүүлдэг MasSpec үзэг аж. Тодруулбал, хорт хавдрыг илрүүлэн, хурдан үйл явцтай,амь насанд аюултай, аюулгүй эсэхийг нарийвчлан тогтооно гэсэн үг юм. Мөн уг шидэт үзгийг анагаах ухааны салбарт туршиж үзэхэд 96 хувь үнэн хариу гарсан болохыг тогтоосон байна.
Хэрхэн хэрэглэх вэ?
Хавдрын эсэн дээр үзгээ хүргэнэ. Энэ үед дусал ус гарч амьд эсэд шингэх юм. Мэдээж энэ үед эс рүү олон тооны химийн бодис тархсанаар “үзгэн” шинжилгээнд ороход бэлэн болно. Энэ үед масс спектрометрт үзгээ холбон шинжилснээр хорт хавдрыг хурдан хугацаанд тодорхойлдог аж.
Одоогоор хавдрын 253 дээжид энэхүү үзгийг туршжээ. Иймд ирэх жил хүртэл уг төхөөрөмжийг илүү боловсронгуй болгохын туршилтаа хийсээр байх аж. Учир нь уг төхөөрөмж 1,5 мм эсийг шинжилж байгаа юм. Иймд 0,6 мм-ийн нарийвчлалтай ажиллуулахын тулд илүү сайжруулах хэрэгтэй талаар Техасын Их сургуулийн химийн тэнхимийн туслах профессор Ливиа Эберлин ярьжээ.
Мөн Харвардын нэгэн баг хорт хавдрыг устгах лазер бүтээхээр ажиллаж байгаа талаар “ВВС” мэдээллээ.
Б.Номин
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )