Таван настай хүү эхийнхээ амийг аварчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 12

АНУ-ын Сан Тан Валид таван настай хүүхэд эхийнхээ амийг аварчээ. Түүнийг Салватор Кайсесес гэдэг аж. Тэрбээр хоёр сартай охин дүү, эхийнхээ хамт гэртээ байсан аж. Энэ үед ээж нь угаалгын өрөөндөө ухаан алдан унажээ. Гэвч хүү айсандаа дүүгээ өлгийдөн хөрш айлдаа оруулж үлдээхдээ, “Миний дүүг халамжилж чадах уу? Ээж минь нас барчихлаа” гэж сандран хэлээд гэр лүүгээ гүйж явсан байна.

Харин хөрш нь хүүгийн сандарч, амьсгаадсан яриаг сайн ойлгоогүй байсан тул нохойг нь өнгөрсөн гэж бодож байснаа хэлсэн байна.

Гэтэл хүү гэртээ эргэн орж, эхдээ яаралтай анхны тусламж үзүүлэн амийг аварч чаджээ. Мэдээж түүнд ийм зүйл хийхийг хэн ч зааж өгөөгүй тул гэр бүлийн гишүүд нь ихэд гайхсан байна. Мөн хүүгийн ээж Киттлин хүүгээрээ ихэд бахархаж байгаа юм. Учир нь түүний хүү бие жижиг ч бэлчээр нь том байжээ. Эхийнхээ амийг ийнхүү аварна гэдэг “Баатарлаг” үйлдэл  мөн билээ.

Г.Хүслэн

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ээгий(202.55.188.91) 2023 оны 02 сарын 13

Маш мундаг хүү байна

5  |  2
erka(211.202.78.244) 2022 оны 12 сарын 11

Aguu uils buteejee oor yu heleh be eej n huugee toruulj huu n bas eejiigee toruulsen bn

2  |  1
Top