Найруулагч Жонатан Деммигийн “Хурга майлах цагаар” /The Silence of the Lambs/ аймшгийн киноны гол дүрийн хүний махан идэштэн Ганнибал Лекторын дүрийг жүжигчин Антони Хопкинс бүтээсэн билээ. Тэгвэл жүжигчин маань Ганнибал лектерийн дүрээ амилуулахын тулд чамгүй хөдөлмөрийг зарцуулсан гэнэ. Тэрбээр цуврал алуурчдын гэмт хэргийн хавтаст хэргүүдийг сайтар уншиж судалсан байна. Мэдээжийн хэрэг аймшигт алуурчдын тухай унших нь амаргүй байсан биз. Үүгээр ч зогсохгүй тэрбээр шоронгуудаар зочилж гэмт хэрэг үйлдэн ял эдэлж буй хоригдлууд болон аймшигт гэмт хэрэгтнүүдийн шүүх хурлын протоколуудтай танилцсан байна. Түүний энэхүү их хөдөлмөр нь ч түүнд амжилтыг авчирсан юм. Тэрбээр Ганнибалын дүрээрээ 1992 онд шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний төрлөөр Оскарын шагнал хүртсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )