Британийн модель ба Латвийн дуучин Виктория Модеста нь олонд үлгэр дууриалал болсон нэгэн аж. Тэрбээр 1988 оны хоёрдугаар сарын 25-нд Латвийн Даугавпилс жижгэвтэр хотод төрсөн ба төрөхдөө эмч нарын буруугаас болж нэг хөлөө гэмтээсэн харамсалтай зүйл тохиолджээ. Улмаар тэрбээр 15 хагалгаанд орж, 20 насандаа зүүн хөлөө өвдгөөс доош тайруулсан байна. Энэ нь түүнд маш хүнд цохилт болсон нь гарцаагүй. Гэвч Виктория бууж өгөлгүй хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэх болжээ. Тэрбээр 1999 онд эцэг эхийн хамтаар Их Британид амьдрахаар очиж, 26 настай бүсгүй бүхнээ дайчилсаар загвар өмсөгч болсон байна. Түүний төрөлхийн авьяас, дайчин зан нь амжилтыг авчирчээ. Виктория 2012 онд Лондонд болсон зуны параолимпийн хаалтын ёслолд үг хэлэхдээ "Параолимпид оролцогч тамирчид хэрхэн эр зоригийн үлгэр жишээ болдгийг мэдэрснээр би өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй хэмээн бусдаас доогуур үнэлэхээ больсон" гэжээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )