Энэтхэгийн машин үйлдвэрлэгч "Тата Нано" компани 2.5 мянган ам.долларын үнэтэй машиныг алт, мөнгөөр бүрж жинхэнэ үнэт эрдэнэ болгосон байна.
Өөрийн үйлдвэрийн хамгийн эрэлт хэрэгцээ сайтай байдаг машиныг эрдэнэсээр чимэглэн цорын ганцхан хувилбарыг үнэд хүргэхээр бүтээжээ. Мумбай хот дахь тус компани элдэв сонин машинуудыг үйлдвэрлэдгээрээ алдартай бөгөөд өөрийн үйлдвэрийн энгийн машины гадуур 80 кг алт бүхий метал, мөнгө 15 кг, мөн маш олон төрлийн эрдэнийн чулуунуудыг шигтгэн чимэглэсэн аж. Ингэснээр Энэтхэг улсад элбэг байдаг машиныг цорын ганц үнэт хөрөнгө болгосон байна. Харин үнийн хувьд өмнө нь 2.5 мянган ам.доллараар зарагддаг байсан бол өдгөө 4.5 сая ам.долларт хүрээд байгаа юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )