Хятадад царай таних системээр төлбөр хийдэг болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 14

Хятадын цахим худалдааны загалмайлсан эцэг гэж хэлж болох Алибаба шинэ технологийг нээсэн нь олон хүний таашаалд нийцээд байгаа аж. Тодруулбал,  дэлхийд анх удаа Hangzhou дэх KFC ресторанд нүүрний төрх таних системээр төлбөр хийдэг машиныг нэвтрүүлжээ. Тус систем нь нэвтэрсэн даруйдаа Хятадын арилжааны технологид тэргүүлэх байр суурийг эзэлжээ. Нүүрний төрхөөр төлбөр хийх систем нь маш хурдан шуурхай бөгөөд ойролцоогоор 10 секундийн дотор тухайн хүний төрхийг таньж гүйлгээг хийх аж.

CNBC, Reuters, Yahoo News, болон бусад барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус технологийн гайхамшгийг сайшаагаад байгаа гэнэ. 

Хятад дахь нүүр царай танигдах үйлдвэрлэлийн зах зээлийн хэмжээ нь 2016 онд 1 тэрбум юань буюу 153.3 сая ам.доллараас давж, 2021 он гэхэд 5.1 тэрбум юаньд хүрч магадгүй хэмээн тооцоолоод байгаа аж.

Төхөөрөмжийн сул талын тухай Хятадын Яамны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Лю Юнхуян хэлэхдээ "Гэрэл, өнцөг гэх мэт олон хүчин зүйлс нь технологийн таних чадварт нөлөөлөх магадлалтай. Тиймээс төхөөрөмжид бүрэн итгэх аргагүй" гэсэн байна. 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top