Баянхонгорын гишүүд нутгийнхаа оюутнуудад тэтгэлэг гардуулав

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 14

  Баянхонгор аймгаас сурлага хөдөлмөрөөрөө манлайлсан 72 оюутан залууст тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд өнөөдөр сургалтын тэтгэлэг гардуулан өглөө. УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт, Аймгийн засаг даргын Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачлагаар боловсролын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтыг орон нутгийн оролцоотой “КОРУНД ГЕО” ХХК олгосон байна.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт нар хүрэлцэн ирж, оюутнуудад баяр хүргэж, хичээл сурлагын өндөр амжилт хүслээ. Тэтгэлэгт хөтөлбөрийг анх удаа зохион байгуулж байгаа ба уламжлал болгон хэрэгжих юм байна. 

ZINDAA.MN

Т.Түвшин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top