Австралийн иргэн Шэрон Жаббур нь 16 насандаа ээж болсон дэлхийн анхны эмэгтэй юм. Тэрбээр одоо 34 настай ч найман хүүхдийн ээж. Шэрон 15 настайдаа жирэмсэн болж, тухайн үед хүмүүс түүнийг төрөхөд эрт байна гэж ятгаж байсан талаар ярьжээ. Тэрбээр “Би хайртай залуутайгаа гэрлэж, олон хүүхэдтэй болохыг хүсдэг байсан. Бид одоо найман хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч байна. Хүмүүс намайг өсвөр насандаа жирэмсэн болоход хүүхдээ авахуул гэж зөвлөж байсан. Тэд надад чиний залуу нас ээж болоод л дуусчихна гэдэг байлаа” гэжээ.
Шэроных том байшинтай, хоёр машинтай, хоёр ч хувийн бизнестэй гэнэ. Бүсгүй эмэгтэйчүүдэд хандан эрт төрөхийг зөвлөөд “Эрт ээж болохын давуу тал гэж байдаг. Би бусад эцэг эхчүүдийг бодвол хүүхдүүдтэйгээ маш сайн ойлголцдог. Тэдэнтэйгээ найзууд шиг байж гадуур хамт яван, хүүхдүүд маань тулгамдсан асуудлаа надтай зөвлөлдөж, бусад эцэг эхчүүдийн дэргэд надаар бахархдаг нь гайхалтай” гэжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 15 )
анхных нь ч юу вэ
sain hanitai uchirwal hediid ch torson yadgiin ert tusmaa l zugeershd
Huuhduud chin huurhun shuu dee ter tusmaa hun am tsuutei mongolchuud olon huuhedtea boloh tusmaa sain bn.
zuv shuu huuhduud ert tusd orno
Bolij vz.hvvhdeeree hvvhed tsuvuulchihaad bas busdad urialna gene shvv.gaigvi bailgvi
Umhii haltaruud l bn . Uur yu ch hiideggui himuus argaggui