Нэрт дуучин Лэйди Гага (Lady Gaga)-ийн жинхэнэ нэр нь Стефани Жоанн Анжелина Жерманотта (Stefani Joanne Angelina Germanotta) юм. Түүний нэр нь хүн бүрийн сонирхлыг татдаг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл дуучин яагаад ийнхүү нэртэй болсон тухай түүхийг өгүүлье. Түүнийг урлагийн замналд хөтөлсөн цөөнгүй продюсеруудын нэг Роб Фүсари түүнд эл нэрийг өгсөн бөгөөд тэрээр Лэйди Гагаг ирэх бүр өрөөндөө “Queen” хамтлагийн “Radio Ga Ga” дууг сонсдог байжээ.Түүнчлэн Лэйди Гагаг ирэх бүр “Сайн уу” гэх бус “Рэйдио Гага” гэж мэндэлдэг байсан гэнэ. Тэр үед Лэйдид тайзны нэр бодож олох хэрэгтэй байсан бөгөөд нэг өдөр Роб Лэйди Гага руу “Radio Gaga” гэж нэрлэхээр санал болгож бичсэн мессэж илгээх байсан нь “Lady” болон хувирч “Лэйди Гага” гэж илгээгджээ. Ингээд Лэйди Гага эл нэрийг сонгож алдрын замналд хүрчээ.
Б.Янжиндулам
zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
эмэгтэй бандааш гэсэн утгатай нэршд