Нийслэл Улаанбаатар хотын төв талбайгаа бид Сүхбаатарын талбай гэдэг. Түүхийн хуудсыг сөхөн харвал, тус талбайг 1946 оны АИХ-ын тогтоолоор Дамдины Сүхбаатарын нэрээр нэрийдсэн байдаг юм байна.
2013 оны 7 сарын 15-с НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Эзэн богд Чингис хааны нэрэмжит талбай гэж нэрийдэхээр заажээ. Гэхдээ
2016 оны 8-р сарын анхан шатны шүүхийн шийдвэрээр 2013 оны тогтоолыг хүчингүй болгож Сүхбаатарын талбай нэрийг сэргээсэн түүхтэй.
Талбайн хойд талд Төрийн ордон, түүний ард цэцэрлэг байна. 2005 он хүртэл Төрийн ордны өмнө Чойбалсан, Сүхбаатарын бунхан байсныг буулгаж 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг угтан Чингис, Өгөөдэй, Хубилай хааны суугаа хөшөө болон морьтой хоёр баатрын хүрэл хөшөө бүхий Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор баригдсан.
Талбайн баруун талаар авто зам, түүний цаана Улаанбаатар хотын банк, Нийслэлийн захиргааны байр, Голомт банкны төв байр, Монголын хөрөнгийн бирж (1946-1948 онд баригдсан, хуучнаар Элдэв-Очирын нэрэмжит кино театр), Монголын Цахилгаан Холбоо ХК буюу Улсын Төв шуудан байрладаг.
Талбайн зүүн талаар авто зам, түүний цаана Соёлын төв өргөө, Улсын дуурь бүжгийн театр (1946-1949 онд баригдсан), Сентрал Тауэр (2008 онд ашиглалтанд орсон тэнгэр баганадсан барилга) байна.
Талбайн урд талаар нийтийн цэцэрлэг, түүний урд авто зам, цаана нь хуучнаар Ленин клуб, Чойжин ламын сүм музей, Блю Скай (үгчилбэл. Хөх тэнгэр) цамхаг байна.
Талбайн голд Ардын хувьсгалын удирдагч, бүх цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын морьтой хөшөө байрлана. Хөшөөний урд хэсэгт Монгол Улсын төв цэгийг (газарзүйн төв цэг биш) тэмдэглэсэн чулуун өнгөлгөөтэй тэмдэглэгээтэй байдаг билээ. Тэгвэл түүхийн хуудаснаас сөхөн харвал, нийслэл хот анх байгуулагдах үед Сүхийн талбайн баруунтай хогийн цэг байрладаг байсан байна.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
Хогийн өндөр гэдэг байсан гэдэг. Төрийн ордоны ойролцоо Бөмбөгөр байв. Түүхээ сайн унш. Хотын төв нь Маймаа Амгаланбаатар, Одоогийн Гандан бол шажны газар харин Богдын өргөөнүүд, Манж амбан, хятад пүүсүүд дүүрсэн ерөнхийдөө Хужаа хот байж. Монголчууд хэзээ ч суурин газар нутагшдаггүй.
ХӨДӨӨНИЙ ХҮНД ЗАМ ЗААЖ БАЙГАА АЯТАЙ ЮУ БИЧЭЭД БАЙГАА ЭРГҮҮ МАЛ ВЭ ЧИ
GUN UHAANAAR UNEN SHDE
одоо ч ар талынх нь байшинд дан хог шаар шавхруу дүүрэн байгаа
С. БАЯР - ЧИ МУУ ГАРЧИГАА БОДОЖ ӨГӨХӨД ЯАДАГ ДУРАК ВЭ , ТЭГЖ ЯРИВАЛ ЧИНИЙ ГЭР ЧИНЬ ЧИНИЙ ЖОРЛОН БУСУУ