Флоридагийн нэгэн гэрэл зурагчин энэ завины зургийг анх даржээ. Тэрбээр өглөө эрт унадаг дугуйгаар аялж байхдаа уг завийг олсон байна. Ийнхүү олсныхоо дараа Флоридагийн Түүхийн нөөцийн хэлтэст мэдэгджээ.
Харин түүнийг олсон зурагчин Ренди Латроп “АВС”- ярилцлага өгөхдөө, “Би түүнийг анх хараад л түүх өгүүлэх зүйл гэж мэдсэн” гэжээ. Мөн уг завийг шинжилж үзсэн судлаач Сара Ревелл хэлэхдээ, “Энэ завь бараг 700 орчим фунт жинтэй. Бүр 1000 фунт ч байж магадгүй. Харин урт нь 15 фут юм. Гэхдээ энэ завь олон жил усанд байсан бололтой. Ойролцоогоор хугацаа зааж хэлэх юм бол зуу орчим жилийн настай болов уу даа” гэжээ.
Одоогоор уг завийг аюулгүй байлгахын тулд тусгай нойтон газар хадгалж байгаа аж.
Б.Номин
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )