Дэлхийн хоёрдугаар дайн нь 1939-1945 оны хооронд үргэлжилсэн бөгөөд дэлхий дахины томоохон зөрчил байсан юм. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн юм. Төд удалгүй дэлхийн агуу хүчнүүдийг хуримтлуулсан энэ дайнд улс оронууд 2 хэсэгт хуваагдсан нь холбоотнууд болон тэнхлэгийнхэн байлаа. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 хувь шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 60-аас илүү сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан ба нийт хүн амын 2.5 хувь нь байв.Энэ дайн нь 1939 оны 9 сарын 1-нд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн юм. Герман улсын дайн зарласаныг илтгэх дараагийн үйлдэл нь Францболон Их Британи,түүний холбоотон улсууд руу довтолсон явдал байв. Энэ бүхний шалтгаан нь Европд агуу том улс байгуулах байсан ба 1939 оны сүүлээс 1941 оны эхэн үе хүртэл хийсэн дайн тулаандаа Европийн ихэнх нутгийг эзэлж чадаад байсан юм. Хэдий тийм боловч Их Британи болон түүний холбоотон улсууд Тэнхлэгийнхэнтэй тэмцэх гол хүч болж Өмнөд Африкд хүчтэй тулаан хийсээр байв.1941 оны 6 сард Европын Тэнхлэгийн улсууд ЗХУ руу довтолсоноор,дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болох ЗХУ-ыг татан оруулсан хэрэг байсан юм. 1941 оны 12 сард Япон улс Номхон Далайд орших АНУ болон Европийн харьяа руу дайрсанаар,хурдан хугацаанд тэр хэсгийн газар нутгийг ихээр нь эзэлж чадсан байна. Тэнхлэгийнхэн газар нутаг эзэлж урагшлах байдал нь 1942 онд,Япон улсын удаа дараа хүлээсэн далай дээрх тулаан, Европын Тэнхлэгийн улсуудын Өмнөд Африкт хүлээсэн ялагдлаас болон Сталинград дахь тулаанаас болж зогссон юм.1943 онд Герман улсын Зүүн Европд хүлээсэн ялагдал, Холбоотнуудын Фашист Итали руу довтолсон довтолгоо болон АНУын Номхон Далайд байгуулсан ялалтаас болж Тэнхлэгийн улсууд санаачлагаа алдаж, бүх фронтоо татах санаачлага барьж эхэлсэн юм.1944 онд ЗХУ, Герман болон түүний холбоотон улсуудад алдсан газар нутагаа эргүүлэн авч байхад Өрнөд Холбоотнууд Франц улсыг чөлөөлж байв.Европд энэ дайн нь Берлинийг ЗХУ ын мөн Польш улсын цэргүүд эзэлж авснаар Герман улсын болзолгүй бууж өгснөөр 1945 оны 5 сарын 9нд дууссан юм. Харин Ази-д Япон улс АНУ-ын довтолгооноор усан флотоо алдсаны дараа 1945 оны 8 сарын 15нд бууж өгөх саналыг хүлээн зөвшөөрснөөр дайн дууссан байна.
Орос Улс нь дэлхийн хоёрдугаар дайнд томоохон үүрэг гүйцэтгэж, ялалт байгуулсан боловч ихээхэн хохирол амссан юм. Энэ талаараа оросын цэргийн бэлтгэл, зэвсэглэл дээгүүрт ордог. Ялангуяа Оросын тусгай хүчний цэргүүд чадварлаг гэдгээрээ гайхагддаг. Тусгай хүчний цэргүүд час улаан өнгийн малгай өмсдөгөөрөө ялгардаг юм. Тэгвэл Оросын тусгай хүчнийхний өмсдөг улаан, хүрэн малгайнууд цэргүүдийн эр зориг, авхаалж самбаа, бахархлын билэг тэмдэг болдог гэнэ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
garchigtaigaa avtsaldaagui yum bichih yum.
Zvgeer l gar bie oroltsoj ix xoxirol amccan ylc geed baina yy.ectoi xyts.gollox baildaanyyd German Oroc xoeriin dynd boloogvi bolj baina yy.dyrakyyd iim vm bicnij yarixaa bolio
iim tsoohon yadmaghan medee oruulahaa bolio hiih yum bhgvi bol zvgeer l bai