Филиппинд 1.8 сая хүүхэд гудамжинд амьдарч байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 18

 Филиппин улсад эцэг эхийн хараа хяналтгүйгээр гудамжинд амьдардаг 1.8 сая хүүхэд байгаа тухай судалгааг тус улсын Нийгмийн халамжийн яамнаас хийсэн байна. Тус улс нь нийт 100 сая гаруй хүн амтай юм. Амьжиргаа тааруу гэр бүлүүд үр хүүхдээ боолын хөдөлмөр хийлгэж, зарим тохиолдолд охин хүүхдийнхээ биеийг үнэлүүлэх, худалдах явдал элбэг байдаг гэсэн харамсалтай судалгаа гарчээ. Бага насны хүүхдүүд гудамжинд гарч худалдаа хийн, ар гэрийнхээ амьжиргааг нуруун дээрээ үүрэлцдэг байна. 


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top