Амьтад хоорондоо нөхөрлөх тохиолдол олон байдаг. Тэгвэл шар шувуу, нохой хоёрын нөхөрлөлийн нэгэн гайхалтай түүхийг өгүүлье. Бельги үүлдрийн Илдо хэмээх нэгэн овчарк шар шувуутай нөхөрлөх болоод уджээ. Тус шар шувуу нь өндөгнөөсөө хамгийн сүүлд мэндэлсэн ба эцэнхий, биеэ даах чадваргүй байсан байна. Шар шувууг Полди хэмээн нэрлэсэн ба Илдо бяцхан шувууны дотны найз, хамгаалагч нь болжээ. Германы зурагчин Таньяа Брэндт энэхүү ер бусын гэмээр нөхөрлөлийг анх гэрэл зургийн хальснаа буулгаж, нийтэд цацсан байна. Илдо нохой нь удмаараа цагдаагийн нохой байж, үүрэг гүйцэтгэдэг байв. Тиймээс ч тэрүү сул доройд нөмөр нөөлөгтэй ухаалаг амьтан гэдгийг нохойн эзэд нь ярьсан байна. Хоёр найз нэг нэгнээсээ салах дургүй гэнэ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Hoorhon yum deee