Багш нарын асуудлаар БСШУСЯ-наас МЭДЭГДЭЛ гаргалаа

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 20

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаас багш нарын ажил хаялтыг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан мэдэгдэл гаргажээ. Ингээд мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МЭДЭГДЭЛ

Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр сануулах ажил хаялт зохион байгуулах гэж байгаа тухай мэдээлэл гарч байна.

Ажил хаялтыг зохион байгуулах, хөдөлмөрийн хамтын маргааныг зохицуулах асуудал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн “Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулалт” гэсэн 10 дугаар бүлэгт заасны дагуу шийдвэрлэгдэнэ. Хууль тогтоомжид заагдсан нөхцөл, шаардлагыг хангаагүй, хууль бус ажил хаялтыг зохион байгуулсны улмаас үүдэн гарах аливаа үр дагаврыг үүнийг зохион байгуулсан иргэн, хуулийн этгээд хариуцна. 

Хууль бус аливаа үйл ажиллагааг хууль хяналтын байгууллагуудаар шийдвэрлүүлэх болно. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас багшийн цалинг нэмэгдүүлэх асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд харилцан ойлголцол, хамтын оролцоо, нээлттэй зарчмаар хэлэлцэж, шийдвэрлэх байр суурийг баримталж байна.

Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын үндсэн цалингийн доод жишгийг 1,600,000 төгрөгт хүргэх шаардлагыг тавьсан. Засгийн газраас багшийн цалинг нэмүүлэх шаардлагыг хууль тогтоомжид заасны дагуу хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирүүлсэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттайгаар 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх саналыг холбогдох талуудын хэлэлцээг зохион байгуулж, нэмэлт хэлэлцээрийг байгуулан шийдвэрлэх байр суурийг илэрхийлээд байгаа билээ.

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаас багшийн цалин, хөлсний шинэ тогтолцоог нэвтрүүлэх гэж байгаатай холбогдуулан нээлттэй хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулж эхэлсэн бөгөөд багшийн хөдөлмөрийн үнэ цэнийг дээшлүүлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын үр дүнгээр цалинждаг цалин хөлсний шинэ тогтолцооны эрх зүйн багц зохицуулалтыг энэ ондоо багтаан хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Иймд бүх шатны боловсролын сургалтын байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт Боловсролын тухай, Бага дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасан сургалтын хэвийн үйл ажиллагааг хангах, Хөдөлмөрийн хуульд заасан хөдөлмөрийн хамтын маргаан, ажил хаялтыг зохион байгуулах тухай хуулийн зохицуулалтуудыг нийт багш, ажилтнуудад таниулах, хууль тогтоомжийн дагуу ажиллахыг зөвлөж байна.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН АЛБА

Сэтгэгдэл ( 56 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.176.215) 2017 оны 11 сарын 12

Энэ ажил хаяад , цалингаа голоод бгаа багш нарыг халаад шинэ боловсон хүчин авах хэрэгтэй. Захиралууд нь шинээр багаа бүрдүүлээд , бүрдүүлж чадахгүй зайгаа тавиад өг. Дунд нь хүүхдүүд хохирч бнашдээ. Ажилгүй шинээр төгссөн боловсон хүчин зөндөө бнаа

0  |  0
Iged(182.160.2.216) 2017 оны 11 сарын 11

Hugazaagui hayulchih heregtei tegeed tsalingui baigaad uzeg l dee

0  |  0
Тунгалаг(103.57.93.85) 2017 оны 09 сарын 22

Юун хууль тогтоомж яриад байна. Өөрсдөө биелүүлдэг болсон цагтаа хууль ярих нь шударга . Манай нийгэм ялзарч доройтсон нь нэгэнт ил болсон өнөө цагт харьцангуй цалин хангамж нийтийн дургүйцлийг хүргэж байгааг ойлгохгүй байгаа юм уу, эсвэл ойлгохыг хүсэхгүй байгаа юм уу. Тэгвэл та бүхэн ч гэсэн хэдэн саяар авдаг цалингаа 600.000 болгочих доо.

0  |  0
(202.9.42.10) 2017 оны 09 сарын 21

Huuhduudiig baritsaalj uursdiin tsalin hangamjaa nemuuleh gej zutgeed bgaa bagsh ner zuusen hooson tolgoitoi garuudad helehed busad ajil mergejliin humuusiin tsalin ta nariinh shig l bgaa, zarim ni bur baga ch bgaa!!! Uls ornii ediin zasag unaltand orchihson bhad haanaasaa ta nariin tsaling nemeh yum?, unaj yavaa ediin zasgaa bur tulhen unagaagaad uls ch ugui boloh gee yu!!! Iim humuus bidnii ireedui bolson huuhduuded mini ulgerlej bgaa geheer unendee l aimaar yum. UURSDIIN MEDLEG, UR CHADVARAA AHIULAAD UR CHADVARIIN UNELGEEGEE NEMUULIYE GEVEL ARAI SHUDRAGA BUSHUU!!!

0  |  0
Зочин(202.9.43.145) 2017 оны 09 сарын 21

Та нарын гурван талт хэлэлцээр хэзээ биелэдэг байсийн ялангуяа засгийн газар хэзээ биелүүлдэг байсийн тархи угаахаа боль

0  |  0
Өвөө(202.9.43.22) 2017 оны 09 сарын 21

Энэ яамны хулгайчууд багш нараа дэмжихийн оронд ”барих, хорих, шийтгэх” -ээр далайлган харигслахаар занаж эхэллээ. БАГШ НАРАА, БҮҮ ШАНТРААРАЙ!

0  |  0
зочин(103.87.255.90) 2017 оны 09 сарын 21

шинээрин,шинэ эхлэл гээд улсын мөнгөөр хэдхэн өөрсдийн хүүхдээ сургадаг сургуулиа болиоч,зарим сургууль ачааллаа дийлэхгүй байна шүү дээ

0  |  0
туул(103.87.255.90) 2017 оны 09 сарын 21

бага ангийн багш нарын цалинг үг дуугүй нэмэх хэрэгтэй гэж бодож байна.

0  |  0
123(202.131.225.249) 2017 оны 09 сарын 21

Бага ангийн багш нарт туслах багш хэрэгтэй л байгаа шүү дээ. цалингийн хувьд үндсэн цалин 350-550 к байдаг мөртлөө зэрэг дэм, анги даах, дэвтэр засах, олон жил ажилласан гэх мэт нэмэгдэлүүд нь нэмэгдээд бидний авч байгаа цалингаас илүү авдаг шүү дээ уул нь тиймээс ур чадвараас нь шалтшаалж цалингийг нэмэх хэрэгтэй гэж үзэж байна.

0  |  0
ээж(103.9.90.194) 2017 оны 09 сарын 21

Яг үнэндээ хүүхдээ өгөх сургууь олдохгүй байгаа. 1-р сургууль гээд гүйлдээд 5-8 саяар хахууль өгөөд хүүхдээ оруулах юм. тэр нь тэгээд ангид 50-60 хүүхэдтэй адилдаа адил, энэ бүгд хотын хүн амын төвлөрөл, ачааллаас болоод сурах сургууль, эмчлүүлэх эмнэлэг, амьсгалах агаар хүрэлцэхгүй болж. муур багш, муу эмч, муу цаоинг төрүүлж байгаа ш дээ

0  |  0
зочин(202.9.42.237) 2017 оны 09 сарын 21

Ардчилсан нам сөрөг хүчин болохоор засгаас мөнгө нэсэн жагсаал идэвхжих юм даа

0  |  0
Bagsh(27.123.214.103) 2017 оны 09 сарын 21

Ta nar ataarhaj uhlee yu end eserguutsej bichsen heden garuudiin shees ni goojihnee uruwdultei ch amitad yumdaa haha

0  |  0
Tok(202.70.46.213) 2017 оны 09 сарын 21

Ajilas halhii ni haraach temtssen shig temtseh heregtei shuu bagsh naraa . Ene zarim humuus huuhedgui bas ooroo surch bgagui ymshg ym bichih ymaa joohon uhaantaigaa bgasai bagsh gedeg hetsu ajil bh shu medhgui bol duugui bh ni tani humuujil bh

0  |  0
Bagsh(66.181.182.198) 2017 оны 09 сарын 20

Yamniihan ogtsroh

0  |  0
52-ийн төгсөгч(202.179.26.92) 2017 оны 09 сарын 20

МАНгаруудын томилсон 52 сургуулийн захирал Цэрэнханд гэж авгай ажилчдаа дарамтлан Хонхорт газар шорооны ажил хийлгэдэг гэнэ. Цалинг нь арвижуулж байгаа юм байх даа.

0  |  0
Зочин (202.9.40.20) 2017 оны 09 сарын 20

Сайхан хэллээ. Багш нар минь тэмц муусайн юмнуудтай. Дэмжиж байна

0  |  0
900(202.9.40.20) 2017 оны 09 сарын 20

Ямар ч төрөөр удирдуулаад байна даа Монгол минь. Багш нарынхаа төлөө төр төлөөлөөд бодлого гаргаж тэдний эрх ашгийг хамгаалах үүрэгтэй яам нь ийм ч байх гэж. Тэгээд одоо яахийн 30000 багшийг ажил хаялаа гэж ажлаас халаад дараагийн багш нарыг төгсөж иртэл ҮҮРЭГ гүйцэтгэгч багш гэж ажиллуулах уу Яамныхаан Малнуудаа

0  |  0
багш(202.9.47.177) 2017 оны 09 сарын 20

энэ яамыг орвонгоор нь солих хэрэгтэй дээ СУРАГЧДАА ҮНЭЛЭХ ДҮГНЭХ АЖЛАА ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ ОЮУНГЭРЭЛ ГЭДЭГ АВГАЙД БИЗНЕС БОЛГООД АТГУУЛЧИХСАН ЕШ гээд бөөн мөнгө ӨӨРСДӨӨ БОЛОВСРОЛОО ДҮГНЭЖ ШАЛГАЖ ЧАДДАГГҮЙ ЯАМ БАЙХ Ч ГЭЖ

0  |  0
zochin(66.181.183.174) 2017 оны 09 сарын 20

odoo tolgoi erguulex 3 talt uulzalt gej munxruulna daa naad muu bizda nar chin ternees yamaa aris nooson xede terbumaar ni ug ch urj baigaa baixgui yu

0  |  0
зочин (103.26.195.182) 2017 оны 09 сарын 20

багш нарын цалинг сайн нэмэхгүй яасан юм бэ юун 30 хувь бэ? сая төгрөг хүрэхгүй юм байна багш нарыг төрийн үйлчилгээ биш албан хаагч болгох хэрэгтэй сарын цалин нь сайн бол хэн ч ажлаа хаяж гүйхгүй шүү дээ та минь нэмэх хэрэгтэй

0  |  0
zochin(103.229.121.218) 2017 оны 09 сарын 20

bagsh nariin ajil hayajltiig denduu amia bodson artsaagui yos zuigui uildel gej etseg ehchuud eserguutsej bn

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 09 сарын 20

orovdmoor baga zalintai umaa, bagsh nariin dyr torh, zarai zus ni ch yasan doroi haragdaj baina daa

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 09 сарын 20

orovdmoor baga zalintai umaa, bagsh nariin dyr torh, zarai zus ni ch yasan doroi haragdaj baina daa

0  |  0
Иргэн(66.181.179.108) 2017 оны 09 сарын 20

Яам за больж үз... Шатахууныг нь хийгээгүй тохиолдол машин явах уу ТЭНЭГүүдээ....

0  |  0
зочин(202.70.46.218) 2017 оны 09 сарын 20

Эндяригдаж бгаа сэдэв ньзөвхөн багш эмч гэж ярих юм бусад ажилчид яах болж бна жоохон өрөөсгөл хандаад бнада

0  |  0
Эцэг(202.9.43.23) 2017 оны 09 сарын 20

Цалин ярихаас өмнө сурлагын чанар ярих естой бас сурах орчинг сайжруулах асуудлыг ярих естой. Боломж нь бүрдвэл цалин тэтгэвэр хоерыг хамтад нь авч үзэж нийтэд нь нэмэх шаардлагатай. Багш нарын ажил хаялтыг цагаа олоогүй. Хүүхэд хохироосон буруу ажиллагаа гэж эсэргүүцэж байна

0  |  0
Зочин(202.9.43.23) 2017 оны 09 сарын 20

Хуулийн хүрээнд л шийдэх хэрэгтэй. Эх үүсвэрээ хуулийн дагуу бий болгож байж шийдэх асуудал. Түүнээс дэвэргэн бусдын хатгалга ятгалагаар засаг төр үүмүүлэх үүднээс шийдэх асуудал. Цалин тэтгэвэр нэмэх тухай хамтад нь шийдэх асуудал. Зөвхөн багш эмч гэж ярих нь буруу гэж үзэж байна

0  |  0
zochin(103.229.121.218) 2017 оны 09 сарын 20

bagsh nariin yos zui gej neg iinerhuu baihad tednees garj bui bolobson huchin yamar bh n oilgomjto huuhduudiin surah orchin saijruulah tald deer neg ch sanal helehgui mortloo oorsdiinhoo tsaling nemuuleh gej uhej bn tednii tsaling nemeh shaardlagagui bitgii dabar oorsdiinhoo medlege bolobsrol yos zuigee deeshluulsenii daraa shalgalt ogch tentssen tohioldold uye shatlalta nemuultsgee

0  |  0
baatar(202.9.41.130) 2017 оны 09 сарын 20

abilgalaar heden ter bum idchihsen hun iim zergiin ym hiih bailgui ter 85 dugaar tsetserlegee zasah talaar ajilla gej SUG-tei heleech bagsh naraa

0  |  0
Top