Солонгосын Кёнги дүүргийн засаг дарга Нам Кёнг Пилийн нэгэн үйлдэл олон нийтийг гайхшруулаад байна. Тэрбээр гадаад ажиллаж байсан боловч энэ сарын 19-ны өглөө гэнэт эх орондоо ирэх шаардлага гарчээ. Учир нь түүний 26 настай хүү цагдаагийн байгууллагад мансууруулах бодис хууль бусаар хил давуулсан, бусдыг мансууруулах бодис хэрэглэх явдалд уруу татсан, өөрөө хэрэглэсэн, хадгалсан хэргээр саатуулагдсан байна.
Нам Кёнг Пил эх орондоо очсон даруй хэвлэлийнхэнд мэдээлэл өгч “Миний хүү байж боломгүй гэмт хэрэг үйлдсэн. Би түүнд хуулийн дагуу хамгийн хүнд ял оноохыг хүсч байна. Харин эцэг хүний хувьд хүүхдээ хүмүүжүүлж чадаагүйдээ намайг засаг даргаар сонгосон Кёнги дүүргийн 10 сая гаруй иргэнээс уучлалт гуйя. Энэ хэрэгтэй холбогдуулан манай намын зүгээс надад хүлээлгэх бүх шийтгэлийг би хүлээж авна. Надад уучлаарай гэж хэлэхээс өөр үг олдохгүй байна” хэмээн мэдэгджээ. Нам Кёнг Пил нь улс төрчдийн дунд рейтинг өндөртэй нэгэн бөгөөд тэрээр ирэх жил болох засаг даргын сонгуульд дахин өрсөлдөхөөр бэлтгэж байсан аж.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 11 )
Har tamhi tataj neg nziigaa alchaad odoo hool davaad l amidarch yavjaagaa bailgui yostoi uhesnii hohi amidiin zol gj ene dee
хүмүүжсэн, төлөвшсөн ард түмнээс л гарах хандлага. манай үндэстэн нас биед хүрч төлөвших л хэрэгтэй. үүнд цаг хугацаа л нэлээн шаардлагатай бололтой.
Гайхалтай ёс суртхуун улс төрийн соел гэж энэ л байхдаа
Mongol har tamhinii huulia changa bolgohgui bol suireliin hemjeend hureed bnshdee! Ihenh zaluuchuud hiih ajilgui mansuuraad yabdag bolsonshdee!
Женко ингэвэл нар баруун хойноосоо мандах бхда кк. Олон эхнэрийн олон хүүхдүүдээ хүмүүжүүлж чадаагүй намайг уучлаарай гээд хэлчих зориг монгол эрчүүдэд даанч бхгүй дээ. Ганцхан самандын жавхлан магадгүй хүн шүү. Манай тэргүүнд хаях зан их бий тоочоод барахгүй ха ха ха
Tegsen manaid yajiin erunhiilugch boljii
TEGEED ARHI UUSANIG NI TOLGOI ELEED YAVUULAH UU??
хги
battulga ingej xelj chadax uu ? xuu ny xar tamxichin