Хэзээ ч салгаж чадаагүй хачирхалтай ихрүүдийн түүх

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 20

Чех улсад 1878 онд бага таазаараа нийлсэн ихрүүд төржээ. Тэднийг салгах боломжгүй гэсэн нь эцэг эхийг нь айлгаж, хүүхдүүдээ өлссөөр байгаад нас бараг гэж шийдэж байжээ. Охидыг хооллохоо больсон байсан тэдний шийдвэрийг юу өөрчилсөн нь бүү мэд Роза, Жозефа нар эсэн мэнд өсч том болсон байна. Тэднийг энгийн хүүхдүүдтэй хамт сургах хэцүү байсан учир хөгжимд дуртай болгожээ. Бас бүжиглэж, бүр тус тусдаа партнёртой байсан гэнэ. Тэд хөгжим, бүжгээр том амжилт үзүүлсэн байна.

Харин Роза дурлаж, Германы офицер түүнтэй гэрлэхийг хүссэнээр асуудал дэгджээ. Ихэр эгч дүүсийн үржлийн эрхтэн нь нэг байсан аж. Иймээс бэлгийн харьцаанд орох тал дээр эхлээд ямар ч яриа байгаагүй гэнэ. Сүүлдээ Жозефа ихрийнхээ төлөө найз залууг нь ч хүлээн зөвшөөрсөн байна. Үүний дараа хэний ч санаанд оромгүй юм болж Роза жирэмсэн болжээ. Чухам Роза жирэмсэн болсон гэдэг нь тэдний сав тусдаа байсан гэсэн үг юм. Хүүд Франц гэх нэр өгчээ. Хүүхэд цоо эрүүл төрж, Роза, Жозефа нарын хоёулангийнх нь хөхөнд сүү орон хүүг хооллож өсгөсөн байна. Хуулийн дагуу тэд хоёулаа Францын ээж болжээ. Харин хүүгийн аав дайнд амь үрэгдсэн байна.

Үүний дараа Роза, Жозефа нар хоёул хайр дурлалтай учирч, нөхөрт гарахаар төлөвлөж байжээ. Гэвч хуулийн дагуу ийм гэрлэлт нь нэг эрэгтэй хоёр эхнэртэй гэсэн үг болох тул хуримыг зөвшөөрөөгүй байна.

Ихрүүд 1922 онд нас баржээ. Жозефа шарлаж, элэг нь өвчлөхөд эмч нар Розад ихрээс нь салгах мэс засал хийхийг санал болгожээ. Нэгийнх нь амийг ингэж аваръя гэсэн саналаас Роза татгалзаж “Жозефа нас барах юм бол би ч бас үхнэ” гэсэн байна.


 О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Aztai yma(202.70.46.224) 2017 оны 09 сарын 21

Ter zaluu ni aztai yma 2iin esreg 1

0  |  0
ALBAKER(93.65.89.201) 2017 оны 09 сарын 21

Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

0  |  0
zesme(202.70.46.222) 2017 оны 09 сарын 21

howor tohioldol bn

0  |  0
ббб(202.9.41.97) 2017 оны 09 сарын 21

ёстой сонин юм байна, энэ чинь

0  |  0
Top