АНУ-д аравдугаар сарын сүүлээр тэмдэглэдэг том баярын нэг нь Хэллоуин билээ. Тэгвэл энэ баярын хууралтууд эхэлжээ.
Саяхан Теннесс мужийн цагдаагийн газарт “Автомашины гаражинд хүн даруулж нас барлаа” гэсэн дуудлага ирсэн аж. Энэхүү дуудлага авсны дараа цагдаа нар яаран дуудлага өгсөн газар ирсэн байна. Тэнд очиход хаалга цус болж хүний цогцос байсан талаар “ВВС” мэдээллээ.
Харин тэд болгоомжтойгоор газар хэвтэх зүйлд хүрэхэд цогцос биш байжээ. Тэр нь Хэллоуны баярт зориулсан сүрлээр хийсэн тоглоомон хүүхэлдэй болохыг тогтоосон байна.
Иймд тус мужийн цагдаа нар ийм маягаар худал дуудлага хийх, хүн айлгах буруу үлгэр дуурайлал үзүүлэхийг хатуу хоригложээ.
Г.Хүслэн
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )