БСШУЯ-наас ЕБС-д үзэх сургалтын агуулгыг багтаасан сурах бичгийн жагсаалтыг жил бүр гаргаж өгдөг билээ. Гэтэл “Хаанаасаа хаалгач нь” гэсэн зүйр үгийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлдэг “болдоггүй” багш нар бас байна. Өөрсдийнхөө бичсэн номыг шавь нартаа “шахдаг” багш нарын олиггүй бизнес их дээд сургуулийн хүрээнээс ЕБС руу халиад хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа аж.
Багш нар батлагдсан сурах бичгээс бага зэрэг зөрүүтэй сурах бичиг зохиогоод хяналтын ажил, сургуулийн захирлын нэрэмжит шалгалт зэргийг яг тэр зөрсөн хэсгээс нь авдаг гэнэ. Тэгээд батлагдсан сурах бичгийг гаргаж ирж байгаад “Энэ их муу бичигдсэн ном. Муу бичигдсэн учраас авч болохгүй. Харин энэ сайн номыг авах хэрэгтэй” гээд өөрийнхөө юм уу, хувь амалсан хань хамсаатныхаа номыг гаргаж ирдэг ажээ. Ингэхдээ дээр өгүүлсэнчлэн “Хяналтын ажил, захирлын нэрэмжит шалгалтыг энэ номноос авна” гэж айлгахаа мартахгүй. Бас бага цалин авч байгаа нь хүүхдүүдийн буруу юм шиг аягладаг нь ч байдаг гэнэ. Батлагдсан сурах бичиг авсан сурагчид шалгалтад бүдэрсээр байгаад багшийн бичсэн “сайн” номыг худалдаж авахаас өөр аргагүй болдог байна. Энэ булхай бага ангийнхан дээр ихэвчлэн хэрэгждэг.
Мөн товхимолын бизнес гэж бас байгаа. Үүнийг бол ёстой хэн дуртай нь хийгээд сурагчдадаа 2000 төгрөгөөр шахдаг. Гэхдээ товхимолын бизнесийг хазаарлах, хязгаарлах боломж тун хомс. Учир нь багш бүхэн өөрийн заах арга зүйтэй мундаг боловсролын систем өнөөдөр ноёлж байна шүү дээ.
Одоохондоо ЕБС-ийн сурагчид батлагдсан номоо ч бүрэн авч амжаагүй байна. Тиймээс энэ байдлыг холбогдох байгууллага нь анхааралдаа авч, давтахгүйн төлөө ажиллах биз ээ. Эцэг эхчүүд нэг хичээлд жил бүр 2-3 ном авсаар залхаж гүйцжээ. Ийм байдал өмнө нь олон удаа гарсан ч багш нар ямар хариуцлага хүлээдэг нь тодорхойгүй учраас шийдэгдэлгүй орхигддог ажээ. Байдал энэ янзаараа үргэлжилсээр байвал сургууль бүр өөр, өөр сурах бичиг хэрэглэх цаг ирэх нь байна.
Б.Хурцболд
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ ЭЭС БАГА АНГИЙН МАТЕМАТИК, МОНГОЛ ХЭЛНИЙ НОМ ШАХААД БАЙДАГ ШДЭЭ БҮҮР ХОТ ХӨДӨӨГҮЙ ЗАРЖ БАЙГАА ХУДЛААГААСАА НОМЫН ДЭЛГҮҮРТ ТАВИАД ҮНЭН ХЭРЭГ ДЭЭРЭЭ БАГШ НАРААР ДАМЖУУЛАН ШАХАЖ БАЙГАА
Багшийн их сургуулийн багш нь тэнд сурч буй оюутнууддаа дандаа өөрсдийн номоо шахдаг авахгүй бол дүнг нь боодог юм чинь оюутнууд нь төгсч гараад багшийн заасныг хэрэгжүүлж байна. МУБИС-ээс эхлэн энэ номын шахаагаа зогсоох хэрэгтэй
Buchsen nomoo suragch nart shahdag vnen shvv. Bagsh nariin hariutslagiig ondirjvvkeh hetegtei Ylanguya. Dund angiin bagsh nariig. Tsetserlegiin. Bagsh. Bagiin bagsh nar etseg ehtei tulj ajildag. DUND ANGIIN BAGSH BAR BOL HENEGGVI TALDAA SHDEE