“НАЙРАМДАЛ” сургуулийн сурагчдад хятад багш нар сургалт явуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 29

“Хятадын соёлын хүрээлэн-2017” соёлын арга хэмжээний хүрээнд БНХАУ-ын Сычуань мужийн Хятад иргэдийн хэрэг эрхлэх албаны багш нар МОНГОЛ-ХЯТАДЫН “НАЙРАМДАЛ” сургуульд зочилжээ. Тодруулбал, Хятад иргэдийн хэрэг эрхлэх албаны багш нар тус сургуулийн 6-12 дугаар ангийн 300 гаруй суралцагчдад УШУ, БҮЖИГ, БИЙРИЙН БИЧИГ, ДУУ, НААМАЛ, СҮЛЖМЭЛ, ХӨГЖИМ, ЗУРАГ, ШҮЛЭГ зэрэг зүйлийг зааж сургасан байна. Уг арга хэмжээний зорилго нь дэлхийн улс оронд Хятад хэл сурч байгаа суралцагчдад Хятадын соёл, урлагийг сурталчлах, авьяасыг нээн хөгжүүлэхэд оршиж байгаа аж. Монгол-Хятадын “Найрамдал” сургууль дээр тус арга хэмжээ 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж байгаа нь энэ юм байна.

Урьд нь буюу 2012 онд Хө Нань мужийн Хятад иргэдийн хэрэг эрхлэх албаны багш нар “Хятадын соёлын хүрээлэн-2012”, 2013 онд Гань Су мужийн Хятад иргэдийн хэрэг эрхлэх алба “Хятадын соёлын хүрээлэн-2013” арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж байжээ. Дашрамд дурдахад, Монгол-Хятадын “Найрамдал” сургууль нь 2017-2018 оны хичээлийн жилд 520 гаруй суралцагчтай сургалтын үйл ажиллагаагаа явуулж, Монголын боловсролын салбарт томоохон хувь нэмрээ оруулсаар байна.

Сурагчдын тайлан тоглолт, үзэсгэлэнгийн зургаас  толилуулья.


С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top