МУИС Дэлхийн жишигт нийцсэн номын сантай боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 03

 Монгол Улсын Их сургуулийн 75 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд МУИС олон улсын стандартад нийцсэн шинэ номын санг өнөөдөр ашиглалтад орууллаа. Номын сан нь уншлагын долоон танхимтай, олон улсын стандартад нийцсэн тоноглол, амралтын өрөө зэрэг бүх зүйлийг нэг дор цогцлоосноороо онцлог юм. Номын сан ашиглалтад орж дижитал номын сантай болох, номын санд зургийн үзэсгэлэн, номын нээлт, эрдэм шинжилгээний уншлага хийх, зохион байгуулах бусад салбаруудтай хамтран эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болж буй юм.

 Шинэ дижитал номын сан нь сүүлийн үеийн техник технологи ашиглаж профессор багш, оюутан залууст цогц үйлчилгээ үзүүлэх боломжтой болох бөгөөд оюутны бие даан өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг чадвараа дээшлүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчинг бий болгох аж. Түүнчлэн МУИС-ийн оюутан төдийгүй нийслэлийн иргэд ном соёлоор үйлчлүүлэх боломж бүрджээ.

  

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(202.9.41.229) 2017 оны 10 сарын 03

Bravo!

0  |  0
Top