Монгол Улсын Их сургууль байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ой энэ сарын 05-06-ны өдрүүдэд тохиож байна. МУИС нь 1946 онд анхны төгсөлтөө хийснээс хойш өдгөө 71 удаагийн төгсөлтөөр 100 мянга орчим их сургуулийн боловсролтой мэргэжилтэн бэлтгэн гаргажээ.
Ойн хүрээнд Маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа маргааш болох юм. МУИС-ийг санаачлан байгуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүн нь Монголын төрийг 44 жил удирдсан, Улсын баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбал юм. Мөн Х.Чойбалсан, Ж.Батмөнх нар нь тус сургуулийн үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой эрхэм хүмүүс. Иймд эдгээр хүмүүсийн хөшөөнд маргааш хүндэтгэл үзүүлэх юм байна.
Мөн аравдугаар сарын 05-нд Хөрөнгө оруулалтын форум, МУИС-ийн шинэ номын сангийн нээлт болно. Аравдугаар сарын 6-нд “Эрдэмд түүчээлсэн-75” жил хүндэтгэл, ёслолын ажиллагаа Төрийн ордонд болохоор төлөвлөгджээ.
Т.Түвшин
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )